Засгийн газраас 2019 оныг ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛ болгосонтой холбогдуулан Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ-аас санаачлан төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулан хүргэхээр “хөдөлгөөнт баг” -ийг ажиллуулахаар болжээ. Хөдөлгөөнт багийн бүрэлдэхүүнд төрийн албан хаагчид, эмч, хуульч, нотариатч, малын эмч зэрэг мэргэжилтэнүүд багтаж байгаа бөгөөд төрийн бүх үйлчилгээ , эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, мал аж ахуйн үйлчилгээ, хууль эрх зүйн зөвлөгөөг нэг цэгээс иргэдэд хүргэж үйлчлэх юм. Хөдөлгөөнт баг эхний ээлжинд 5-р сарын 27-31-ний өдрүүдэд алслагдсан Гурвантэс, Ноён, Номгон, Сэврэй, Ханбогд сумын малчид, иргэдэд төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх аж.