Бямба гариг 2024/04/20
Доллар 0.00
Улаанбаатар0 C
DZ CUP-2023” ӨСВӨР ҮЕИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2023-12-08 14:45 GMT+8 | 320 удаа ДАЛАНЗАДГАД СУМЫН АХМАДУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-12-04 14:20 GMT+8 | 312 удаа “СУРАГЧ СОЛИЛЦОО” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА.2023-11-17 14:38 GMT+8 | 292 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТ-ОВОО СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО2023-11-11 13:46 GMT+8 | 632 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОТОРЧИД ДОЛООН АЙМГИЙН НУТАГТ ОТОРЛОЖ БАЙНА.2023-11-11 13:29 GMT+8 | 240 удаа “ШҮД УГААЛТЫН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:26 GMT+8 | 264 удаа “ЭРЭГТЭЙЧҮҮД БА ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:15 GMT+8 | 276 удаа ДАЛАНЗАДГАД ХОТ, ЯПОН УЛСЫН КҮНИТАЧИ ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО2023-11-11 13:13 GMT+8 | 556 удаа 2000 ШИРХЭГ ХАЙЛААСНЫ НӨХӨН СУУЛГАЛТ ХИЙЛЭЭ2023-11-11 13:08 GMT+8 | 284 удаа САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ЭЧНЭЭ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.2023-11-11 13:07 GMT+8 | 276 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-11-11 13:04 GMT+8 | 244 удаа ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАЛАА.2023-11-11 12:57 GMT+8 | 268 удаа 1-Р ОРОН СУУЦНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИЛГЫН АЖИЛ 80 ХУВЬД ХҮРЛЭЭ2023-09-27 09:45 GMT+8 | 448 удаа ИРГЭД 20 МЯНГАН СУУЛГАЦ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛНЭ2023-09-27 09:22 GMT+8 | 556 удаа ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИД САР БҮР 610 МЯНГАН ТӨГРӨГИЙН НЭМЭГДЭЛ ЦАЛИН АВНА2023-09-26 20:26 GMT+8 | 404 удаа ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВСАН СУРАГЧ, БАГШ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ2023-08-12 22:30 GMT+8 | 448 удаа Шилдэг оюутанууд Минск хотын Их сургуульд суралцахаар болжээ.2023-08-12 22:26 GMT+8 | 1140 удаа “БУМБАРДАЙ” ХҮҮХДИЙН ЗУНЫ ЭЛСНИЙ СУВИЛАЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА.2023-08-12 22:25 GMT+8 | 572 удаа Сум дундын ойн ангийн бүтээн байгуулалт өрнөж байна.2023-08-12 22:20 GMT+8 | 812 удаа  БАЯСАХ БАГТ АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА ХИЙГДЛЭЭ.2023-08-12 22:19 GMT+8 | 792 удаа ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ НЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА.2023-08-12 22:18 GMT+8 | 456 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-08-12 22:06 GMT+8 | 456 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ 2022 ОНЫ АЖИЛ ҮЙЛСЭЭРЭЭ МАНЛАЙЛЖ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМГААР ШАЛГАРЛАА2023-08-12 21:56 GMT+8 | 472 удаа АНХНЫ САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ АХМАД Д.ОДХҮҮ ХҮРТЛЭЭ2023-08-12 21:49 GMT+8 | 672 удаа МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ Ц.ШАТАРЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.2023-08-02 22:01 GMT+8 | 1092 удаа ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.2023-08-01 21:58 GMT+8 | 420 удаа УДАМ ЗАЛГАСАН ЗАЛУУ МАЛЧДЫГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА.2023-06-21 20:25 GMT+8 | 524 удаа ЗАЛУУСЫГ ГАРААНЫ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ.2023-06-21 20:24 GMT+8 | 668 удаа МАТЕМАТИКИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛНО2023-06-21 20:19 GMT+8 | 704 удаа ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-06-21 20:17 GMT+8 | 572 удаа

САРЛАГИЙН БАЯР ЭНЭ САРЫН 25 НД БОЛНО.

НИЙТЭЛСЭН: 2019-05-21 09:25 GMT+8

Өмнөговь аймагт нүүдлийн мал аж ахуйн уламжлалт соёлыг хадгалан үлдэх, түгээн дэлгэрүүлэх, мал аж ахуйн уламжлалт зан үйлд тулгуурласан аялал жуучлалыг хөгжүүлэх үүднээс “Говь” фестиваль, Тэмээний баяр, Сарлагийн баяр,  Нүүдэлчдийн  нэг өдөр, Адуучин тэмцээн зэрэг  олон арга хэмжээнүүд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг билээ.Түүний нэг Сарлагийн баяр. Говь нутагт сарлаг үржүүлж ирсэн уламжлалыг хадгалж үлдэх, сарлагийн тоо толгойг нэмэгдүүлэн өсгөн, үржүүлэх, уналга эдэлгээнд сургах, сарлагийн амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх, сарлаг үржүүлэгч малчдыг дэмжин урамшуулах,  уламжлал мал аж ахуйн зан үйлд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг юм. Энэ жил сарлагийн баяр 5 дугаар сарын 25 ны Бямба гаригт Говь гурван сайхан уулын Ёлын аманд болно. “Сайханы сарлаг 2019” баярын үеэр дараах арга хэмжээнүүд зохиогдохоор төлөвлөжээ.

  1. Сарлагийн тоо толгойг тоолох бүртгэх, сарлаг бүрт урамшуулал олгох
  2. Сарлаг үхрийг уналга эдэлгээнд ашиглах, сургаж номхруулах
  3. Сарлаг үхэр болон бусад малын сүү, цагаан идээ, ноос, ноолуур, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
  4. Сарлаг үхрийн зан үйлтэй холбоотой буухиа тэмцээн, сарлаг самнах
  5. Сарлагийн шилмэл бух, үнээ шалгаруулах
  6. Сарлагийн уралдаан, сарлаг булгиулах
  7. Сарлагийн баярт оролцогчдыг хамруулан хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээнийг сум бүр зохион байгуулна.

 

Сарлагийн тухай сонирхуулахад : Сарлагийг Гималайн салбар уулс, тэнгэр уул, Алтай Хангай, хөвсгөлийн уулархаг нутагт эрт дээр үеэс үржүүлж ирсэн байна. Сарлагийн өвөг нь одоо ч Төвдийн ууланд амьдарч буй зэрлэг сарлаг юм. Энэ амьтныг Монголчууд сарлаг, Киргизууд топос, түвдүүд “яага” гэж нэрлэдэг. Сарлаг нь манай орны уулархаг, ойт хээрийн бүс нутагт 13 аймаг 132 суманд тархсан байна. Эдгээрээс хамгийн олон сарлагтай нь Архангай, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай, Баянхонгор аймаг юм. Сарлагийн 50 гаруй хувь нь далайн түвшнээс 2000 метрээс дээш , 40 орчим хувь нь 1600-2000 метрийн өндөрт байршиж, бусад төрлийн мал бэлчихэд тохиромжгүй нутгийн бэлчээр ус ашиглаж, арчилгаа маллагааны ердийн нөхцөлд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тул эдийн засгийн үр ашиг сайтай мал юм.

 

 

Монгол үхэртэй харьцуулахад урт өтгөн үстэй, үсний урт нь биеийн хэсгүүдэд харилцан адилгүй байдаг. Өтгөн урт хялгасан сүүл, хэвлий гуя, далны доод хэсгээс борви өвдгөө хүртэл “Савга” хэмээх урт өтгөн үстэй. Их бие нь ноолуур ихтэй өтгөн сахлаг байдаг. Эдгээр нь хүйтний улиралд даарахаас хамгаалах, дулааны улиралд нарны цацраг гэрлээс хамгаалан, цас, мөс, хайрга чулуутай газар хэвтэхэд зөөлөн дулаан дэвсгэр болж өгдөг онцлогтой.  Ардын яриагаар, тухайн байгаа нутагтаа ашиг шимээрээ Монгол үхрийг бүрэн орлож, адуу тэмээний ажлыг хийдэг, өөрөөр хэлбэл, гурван хошуу бодыг хялбархан орлодог, ямаанаас дутахгүй ноолуур өгч чадах мал бол сарлаг юм.

Сарлагийг маллах арга ухаан бусад малынхаас өвөрмөц бөгөөд энэ нь сүргийн хариулга маллагаа, тэжээллэгийн асуудлыг зарим талаар онцлон авч үзэх шаардлагыг бий болгодог. Сарлагийн сүү, мах, хөөвөр хялгас, арьс нь технологийн шинж чанар, химийн бүрэлдэхүүн, тогтцоороо нэн өвөрмөц тул хүнсний ба үйлдвэрлэлийн зориулалтаар боловсруулах, ашиглах арга ажиллагаа мөн өөр юм. Сарлаг нь хөл хөдөлгөөнөөс зайдуу аглаг газар оршин амьдарч ирсэн, хожуу гэршсэн тэрхүү онцлогоо дагаж зан төрх, араншингийн хувьд мал, гэрийн бусад амьтнаас ихэд догшин, зэрлэгдүү төрхтэй тул арчлах, тэжээх, маллах, саах, ажилд хэрэглэхэд аюултай, төвөгтэй мэт төсөөлөгдөх явдал бий