Жаран хоёр дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Өмнөговь аймгийн “Буянт” хотхон хүүхдийн зуслан нэг ээлжиндээ 150 хүртэл хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд энэ жил 6 дугаар сарын 9 ний өдрөөс амрагч хүүхдүүдээ хүлээж авахаар төлөвлөжээ. Тус зуслан энэ жил 7 ээлжээр амрагч хүүхдүүдээ хүлээн авах бөгөөд 1-5 р ангийн сурагчид 7 хоног 126,000 төгрөгөөр амрах бол 6-12 дугаар ангийн сурагчид 7 хоног 140,000 төгрөгөөр амрах аж. Энэ жил Буянт хотхон зуслан Олон улсын Артек зуслантай хамтран олон улсын хүүхдийн зуслангийн хөтөлбөрийг, туршилтын ээлжийг 6 дугаар сарын 19 нөөс 21 хоногийн хугацаатай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Хүүхэд, багачууд та бүхнийг байгалийн үзэсгэлэнт газарт хүүхэд хөгжлийн олон хөтөлбөрт хамрагдаж зуны амралтаа зугаатай, дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хүсвэл Буянт хотхон зусланг зориорой.
Зусланд амрах эрхийн бичгийг Даланзадгад сумын Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 1 давхарт 5 тоотод 6 сарын 3 ны өдрөөс борлуулж эхлэнэ