Өмнөговь аймгийн Засаг даргын “Бид хамтдаа” хөтөлбөрийн хүрээнд нийгмийн салбарт ажиллах хүний нөөцийг бүрдүүлэх, залуучуудыг хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилах нөхцлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Үүний үр дүндСүүлийн жилүүдэд Өмнөговь аймгийн хэмжээнд нийгмийн салбарт ажиллах залуучуудын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд боловсролын салбарт ажиллагсдын 63 хувийг 35 хүртэл насны залуучууд эзэлж байна.
Өмнөговь аймгийн ЗДТГ, Боловсрол, соёл, урлагийн газар, Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас хамтран “Залуусын хүч төсөөллөөс илүү” сарын аяныг зохион байгуулж байгаа бөгөөд энэ аяныхаа хүрээнд Өмнөговь аймгийн залуу багш нарын чуулга уулзалтыг энэ сарын 19 ны өдөр зохион байгууллаа. Энэхүү чуулга уулзалтанд залуу багш нарын төлөөлөл 100 орчим багш оролцон, залуу хүний манлайлал, хүүхдийн хайртай багш, тогтсон хандлагаа өөрчлөх нь, залуу багш нарт өгөх зөвлөгөө, ажил амьдралаа хослуулах нь, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөх нь, багш эцэг эхийн харилцаа, үе тэнгийн дарамт шахалтаас хүүхдийг хамгаалах нь зэрэг сэдвүүдээр илтгэл лекц сонсож харилцан туршлага солилцож байна.