Даланзадгад сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан,иргэдийнхээ аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр олон ажлууд хийгдэж байна. Энэ жил Даланзадгад хотын орон сууцны дулаалга, гадна засал, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх талбайн тохижилтууд, нийтийн эзэмшлийн 89 байршилд камержуулалтын ажил хийгдэж дуусаад байна.
Эдгээр ажлын үргэлжлэл болж 14 км урт гэрэлтүүлгийн ажлыг өнөөдөр эхлүүлж байна. Уг ажлын хүрээнд Зүүн сайханы 5 дугаар багийн бүх гудамж гэрэлтүүлэгтэй болох бөгөөд Даланзадгад хотын угтах, үдэх хаалганаас төв хүртэл гэрэлтүүлэг хийгдэхээр төлөвлөжээ. Энэ ажлыг орон нутгийн Ихэр баян говь ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх 11 дүгээр сард ашиглалтанд өгөх ажээ.