Өмнөговь аймагт уул уурхайн бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байгаа бөгөөд 20 гаруй мянган жолооч уул уурхайн тээвэрлэлтэнд оролцож улс орны эдийн засагт үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа билээ. Өмнөговийн тээвэрчдийг нэгтгэсэн Өмнөговь Тээврийн Нэгдэл" компани нийгмийн хариуцлагын хүрээнд 2019 оны хичээлийн шинэ жилийг угтан Өмнөговь аймгийн хүүхэд багачуудын дунд "МИНИЙ ААВ ТЭЭВЭРЧИН " сэдэвт гар зураг болон зохион бичлэгийн уралдааныг зохион байгууллаа.Энэхүү уралдаанд маш олон хүүхдүүд оролцож , амьдралын төлөө зүтгэж яваа жолооч аавынхаа ажлаар бахархаж, тэдний ажлын сайхан, хүнд хэцүү бүхнийг өөрсдийн үгээр илэрхийлжээ.
Зохион байгуулагчид энэ сарын 30 нд уралдаанаа дүгнэж шагналт байӨмнөговь аймгийн хуүхэд багачуудын дунд амжилттай зохион байгуулан дүнгээ гаргалаа.
Зохион бичлэг шагналт байранд:
-Улсын тэргүүний 3-р сургуулийн 11б ангийн сурагч Г.Номин-Эрдэнэ
-Улсын тэргүүний 3-р сургуулийн 11б ангийн сурагч Ж.Амар
-Улсын тэргүүний 3-р сургуулийн 9а ангийн сурагч О.Саранчимэг
Гар зургийн уралдаан шагналт байранд:
-Улсын тэргүүний Лаборатори 1-р сургуулийн 3в ангийн сурагч Б.Мөнхжин
-Улсын тэргүүний 3-р сургуулийн 1а ангийн сурагч У.Энгүдэй
-Улсын тэргүүний Лаборатори 1-р сургуулийн 4б ангийн сурагч Э.Хонгорзул
-Улсын тэргүүний 3-р сургуулийн 3б ангийн сурагч М.Хосбагана, М.Хосбаяр нарын бүтээл шалгарлаа