Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Монгол орны говийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт, тэдгээрийн амьдардаг экосистемийг хамгаалах, уг ажилд төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн иргэдийг татан оролцуулах зорилгоор анх 2016 онд “Говийн гайхамшигт 6” хэмээх буюу Great Gobi 6“ гэсэн нэрийг Монголын брэнд болгон дэлхийд таниулах ажлын эхлэлийг тавигдаж байжээ.
Говийн гайхамшигт 6”-гэдэгт Монгол орны говийн экосистемийн гол төлөөлөгч хавтгай, хулан, мазаалай, тахь, хар сүүлт, бөхөн зэрэг амьтан бөгөөд нэн ховордсон эдгээр амьтдыг хамгаалах, дэлхийд таниулах, тэднийг хамгаалахад талуудын оролцоо хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий “Говийн гайхамшигт 6 дэлхийд таниулна нэртэй 4 дэхь удаагийн уулзалт зөвлөгөөн энэ сарын 6-8 ны өдрүүдэд Хустайн цогцолборт газарт болж байна
Энэхүү уулзалт зөвлөгөөнд Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, ИТХ- ын тэргүүлэгч Л.Батчулуун, Гайхамшигт говь аялал жуучлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр, гүйцэтгэх захирал Б.Ариунсанаа болон аймгийн БОАЖГ болон Говь гурван сайхан тусгай хамгаалалтын газрын төлөөлөл оролцож байна. Өмнөовь аймгаас оролцогчид ирэх жил болох 5 дахь удаагийн уулзалтыг Өмнөговь аймагтаа зохион байгуулах, хавтгай, бөхөн нутагжуулах чиглэлээр төсөл хэрэгжүүлэх саналаа гаргаад байна.
Говийн гайхамшигт 6 -д ордог эдгээр амьтад болох ХАВТГАЙ, МАЗААЛАЙ, ТАХЬ, ХУЛАН, МОНГОЛ БӨХӨН, ХАР СҮҮЛТ нь тус бүрдээ говийн эко системдээ гүйцэтгэх үүрэгтэй. Жишээ нь , хулан хатаж ширгэсэн хуурай сайрыг ухаж ус гарган бусад амьтдыг ундаалдаг бол бөхөн дэлхийд хаана ч байхгүй, зөвхөн Монголд байдаг. Сүүлийн жилүүдэд Монгол бөхөнгийн тоо толгой цөөрч байгаа нь бэлчээр, усны нөөц хомстож байгаагийн илрэл хэмээн судлаачид үзэж байгаа бөгөөд хар сүүлт нь хамгийн их хууль бус агнуурт өртдөг ажээ.