Өмнөговь аймгийн залуусын “Өглөөний клуб” ээс Өмнөговь аймгийн залуучуудын дунд 1.000.000 /нэг сая/ төгрөгийн шагналтай "Сингапурын хөгжлийн нууц" номыг уншиж, нутаг орноо хөгжүүлэх шийдлийг хамтдаа тодорхойлох зорилгоор Өмнөговь аймгийнхаа шийдлээ олоогүй асуудлыг сонгож онцгой, хэрэгжүүлж байгаагүй, боломжит шийдлийг боловсруулах саналыг шалгаруулах уралдааныг зарласан билээ. Уралдаанд шалгаруулалтанд 12 залуус оролцож, орон нутгийн хөгжлийн шийдэл, саналыг дэвшүүлж өрсөлдлөө.
Уг уралдаанд аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн их эмч Б.Урантөгөлдөр тэргүүн байр эзэлж Сингапурт аялах эрхийн бичгээр, Говь HD телевизийн оператор, архелогич мэргэжилтэй Г.Амарболд дэд байранд шалгарч 1 сая төгрөгөөр шагнагдсан юм. Өглөөний клубын залуус энэхүү уралдаанд танилцуулагдсан нутгийн хөгжлийн шийдэл, саналыг нэгтгэн аймаг орон нутгийн удирдлагад хүргүүлж, боломжит санал, шийдлүүдийг 2020 оноос өөрсдөө хэрэгжүүлж эхлэхээр болжээ.