Мягмар гариг 2024/03/19
Доллар 0.00
Улаанбаатар0 C
DZ CUP-2023” ӨСВӨР ҮЕИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2023-12-08 14:45 GMT+8 | 244 удаа ДАЛАНЗАДГАД СУМЫН АХМАДУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-12-04 14:20 GMT+8 | 272 удаа “СУРАГЧ СОЛИЛЦОО” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА.2023-11-17 14:38 GMT+8 | 244 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТ-ОВОО СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО2023-11-11 13:46 GMT+8 | 572 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОТОРЧИД ДОЛООН АЙМГИЙН НУТАГТ ОТОРЛОЖ БАЙНА.2023-11-11 13:29 GMT+8 | 196 удаа “ШҮД УГААЛТЫН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:26 GMT+8 | 228 удаа “ЭРЭГТЭЙЧҮҮД БА ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:15 GMT+8 | 236 удаа ДАЛАНЗАДГАД ХОТ, ЯПОН УЛСЫН КҮНИТАЧИ ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО2023-11-11 13:13 GMT+8 | 484 удаа 2000 ШИРХЭГ ХАЙЛААСНЫ НӨХӨН СУУЛГАЛТ ХИЙЛЭЭ2023-11-11 13:08 GMT+8 | 252 удаа САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ЭЧНЭЭ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.2023-11-11 13:07 GMT+8 | 204 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-11-11 13:04 GMT+8 | 204 удаа ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАЛАА.2023-11-11 12:57 GMT+8 | 228 удаа 1-Р ОРОН СУУЦНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИЛГЫН АЖИЛ 80 ХУВЬД ХҮРЛЭЭ2023-09-27 09:45 GMT+8 | 420 удаа ИРГЭД 20 МЯНГАН СУУЛГАЦ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛНЭ2023-09-27 09:22 GMT+8 | 516 удаа ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИД САР БҮР 610 МЯНГАН ТӨГРӨГИЙН НЭМЭГДЭЛ ЦАЛИН АВНА2023-09-26 20:26 GMT+8 | 372 удаа ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВСАН СУРАГЧ, БАГШ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ2023-08-12 22:30 GMT+8 | 412 удаа Шилдэг оюутанууд Минск хотын Их сургуульд суралцахаар болжээ.2023-08-12 22:26 GMT+8 | 1080 удаа “БУМБАРДАЙ” ХҮҮХДИЙН ЗУНЫ ЭЛСНИЙ СУВИЛАЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА.2023-08-12 22:25 GMT+8 | 544 удаа Сум дундын ойн ангийн бүтээн байгуулалт өрнөж байна.2023-08-12 22:20 GMT+8 | 772 удаа  БАЯСАХ БАГТ АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА ХИЙГДЛЭЭ.2023-08-12 22:19 GMT+8 | 748 удаа ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ НЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА.2023-08-12 22:18 GMT+8 | 424 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-08-12 22:06 GMT+8 | 428 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ 2022 ОНЫ АЖИЛ ҮЙЛСЭЭРЭЭ МАНЛАЙЛЖ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМГААР ШАЛГАРЛАА2023-08-12 21:56 GMT+8 | 432 удаа АНХНЫ САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ АХМАД Д.ОДХҮҮ ХҮРТЛЭЭ2023-08-12 21:49 GMT+8 | 628 удаа МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ Ц.ШАТАРЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.2023-08-02 22:01 GMT+8 | 1008 удаа ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.2023-08-01 21:58 GMT+8 | 388 удаа УДАМ ЗАЛГАСАН ЗАЛУУ МАЛЧДЫГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА.2023-06-21 20:25 GMT+8 | 492 удаа ЗАЛУУСЫГ ГАРААНЫ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ.2023-06-21 20:24 GMT+8 | 628 удаа МАТЕМАТИКИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛНО2023-06-21 20:19 GMT+8 | 656 удаа ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-06-21 20:17 GMT+8 | 536 удаа

АЛГУЙ УЛААН ЦАВЫН ДОМОГ

НИЙТЭЛСЭН: 2020-03-04 21:23 GMT+8

Хэрэв эрхэм та Улаанбаатар хотоос Даланзадгадыг зорин нисвэл яг нэг цагийн дараа таны суусан хөлөг атриа сархиа нь барзайж үрчийсэн улаан шар өнгийн чулууллагаас тогтсон сонин уулын дээгүүр гарах болно. Тэртээ өндрөөс түүний нугачаа нугалаа ийнхүү тод харагдаж байгаа юм чинь дэргэд очиж дээгүүр нь явганаар явбал ямар хэцүү бэрх болох нь аяндаа тодорхой. Урьдын цагт энэ ууланд “Шилийн сайн эрчүүд” гэж ард түмэнд алдаршсан оргодол хулгайч нар амь хоргодож байсан үнэн баримт бий билээ. Энэ бол Алгуй улаан цав.

Чонон нүдэт хочтой нутаг усандаа нэр муутай, ном эрдмээр тун тааруухан Чогров Лхарамба гэгч ганц бие лам байжээ. Тэр олонд нэрд гарсан онцгой эрдэмтэй лам болох гэж олон жил бодсон боловч олигтой юм хийж чадахгүй л байжээ. Тэгтэл “Олгой улаан цав” гэдэг онгож савдаг орогносон нэгэн газар байдаг нэгэн. Олон лам хувраг очоод ороолон савдагийг нь дарж чадаагүй гэж олны ам дамжсан үг сонсож гэнэ. Нэр төрд дуртай Чогров Лхарамба гуай нэг өдөр тэр ууланд очсон чинь нээрээ л цус шиг улаан хүрээн өнгөтэй хад асга бүхий уул байжээ. Хад чулуу нь хачин олон нүх сүв болсон хөл доороос нь хөвөрсөн урт могой гялалзсан хүмүүсийн ярьсан савдаг шүглэсэн байж мэдмээр газар байж гэнээ.

                     

За хө Чогров миний заяаг түших газар энэ мөн бололтой гэж бодоод “Олгой улаан цав” ын онгон савдагийг дарахаар ирлээ гэж ойр хавийн айл амьтанд зар тарааж сүсэгтэн олныг ятган үнэмшүүлж сүм дуган хүртэл бариулж аваад сүржигнэн суудаг болжээ. Гэтэл Олгой улаан цавын агуй хонгилоор оромж хийн амьдарч ойр хавийн баячуудын адуу малыг хошуу дамжуулан худалдаж барлаг ядуучуудад тусалдаг ”Шилийн сайн” нэгэн эр энд бүгдэг байжээ. Оргодол хулгайч энэ эр баяд ноёдын сүргээс тасалсан малаа  бартаа нугачаа ихтэй цавын хавцал жалганд нууж байгаад харанхуй шөнөөр харь хол хөөж аваачдаг байсан болохоор адуу малаа ор сураггүй алдсан баячууд Олгой улаан цавыг ороолон савдаг орогносон уул гэж олонд цуу тараасан нь оргодол хулгайч нар ч олны нүднээс нуугдахад тус болдог байв. Шилийн сайн эр нэгэн удаа алсын хошуунд адуу мал хөөж арилжаа хийж яваад замын айлаар буусан чинь Олгой улааэ цавын онгон савдгийг нь дарахаар онцгой чадалтай нэгэн лам ирсэн тухай сонсоод яаран явсаар орогнодог агуйдаа иртэл нээрээ л Олгой улаан цавын хад чулууг доргитол хэнгэрэг цан хангинаж байж гэнэ. Одоохон энэ ламыг эндээс  холдуулж онгон савдагтай гэдэг оргүй худал үг олон түмэнд илэрч магадгүй нь гэж бодоод оройхон шиг орогнодог агуйнаасаа гарч явтал ойрны нэг гүнзгий хавцалд барьсан багахан дуган дайралдаж хэнгэрэг цангийн дуу хэц хярыг цуурайтуулж байна гэнэ. Сайн эр ганц бие ламыг холдуулах ямар арга хэрэглэхээ амархан бодож олжээ. Өнгөрсөн өвөл нутгийн баяны сэтэртэй хөгшин буур айлынхаа залуу бууртай ноцолдож байгаад хэмхчүүлж үхсэн байж. Түүний толгой ясаар ламыг айлгая гэж шийдээд өгөрсөн хувхай толгойг авчирч соёо шүдийг улаанаар будаж, нүдэнд нь ногоон өнгийн шавар чихэж шар зосоор хамар самалдагийг ясыг халзлан будаж хүзүүний ясыг хэлхэн улаан эрээн даавуугаар ороон бэлтгэж авчээ. Орой болонгуут мань эр өнөөх толгойгоо авч дуганы гадаа ирэхэд ламбугай ганцаараа хоолоо зооглож байгаа бололтой байна гэнэ. Тэгээд гаднаас нь: Чонон нүдэт Чогров Лхарамба чи гараад ир” гэж сүрхий гэгч нь хашгирчээ. Өвгөн лам өндөсхийн цочсоноо хэнгэрэг цангаа авч ном тарни уншиж, дамар тачигнуулаад л сүрхий юм болж байна гэнэ. Тэгэхээр нь дуганы үүдийг нээж буурныхаа будаж янзалсан толгойг цухуйлган “Олгой улаан цавын онгон савдаг нь би байна. Одоохон эндээс холдохгүй бол оромж гэртэй чинь хамт аваад залгачихна шүү” гэж шүд амыг нь ярзагануулан хөдөлгөж нүд хамрыг нь эргэлдүүлэн харуулахад аягын чинээ нүдтэй аварга могой намайг хорлох нь гэж айхдаа ламын нүд нь орой дээрээ гарч шүд ам нь ангагнаж муухай гэжг ганц хашхираад муужраад уначихаж гэнэ.

                   

Үүнээс хойш үнхэлцгээ хагартал айсан лам үүгээр дахин үзэгдээгүй юм гэдэг. Олгойтой цус шиг муухай амьтан энэ ууланд орогнодог гэсэн цуу яриа тараах уулыг нэрийг өөрчлөхгүй бол болохгүй гэж лам айлдсан гэнэ. Түүнээс хойш энэ газар “Олгой биш Алгуй” гэдэг нэртэй болсон юм байх. Үхсэн буурын толгойноос амьд ат айна. Нэр төр хөөвөл нэг л өдөр хөглөнө гэдэн цэцэн мэргэн үг эндээс үүссэн байж ч магадгүй дээ гэж домог төгсдөг.

                                                                                                       Ахмад багш Ц.Лувсанцэрэн