Даланзадгад сумын ЗДТГ-аас шинэ жилийн баярыг угтан 5 сая төгрөгийн шагналын сантай “Бид нэг гэр бүл” цахим видео бичлэгийн уралдааныг зарласан юм. Энэхүү уралдаан өрсөлдөөн ихтэй явагдаж, сошиалаар шалгаруулалтыг явуулж ялагчдыг тодрууллаа.
Энэхүү уралдааны нэгдүгээр байранд Баттогтохын гэр бүл, Жавхланбаярын гэр бүл, хоёрдугаар байранд Д.Анужин, гуравдугаар байранд Г.Данзанлхагвын гэр бүл шалгарч мөнгөн шагналаар шагнагдав. Харин тусгай байранд Д.Бямбасүрэнгийн гэр бүл, Б.Сондорхүслэнгийн гэр бүл, С.Уранбилэгийн гэр бүл, У.Ганхөлөгийн гэр бүл, Д.Даваажаргалын гэр бүл шалгарчээ.
Уралдааныг санаачлагч Даланзадгад сумын Засаг дарга, түүний Тамгын газрын зүгээс “Бид нэг гэр бүл” уралдаанд амжилттай оролцсон гэр бүлүүдэд талархал илэрхийллээ.