Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”, “Хөдөөгийн сэргэлт”, “Нээлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх, орон нутагт төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, иргэн, аж ахуй нэгж, төрийн байгууллагын хамтын ажиллагааны уялдааг сайжруулахтай зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Төрийн цахим үйлчилгээний төв” болох ХУРДАН төвийг байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Тус төвийг байгуулахад орон нутгийн төсвөөс 100 сая төгрөгийг шийдэж байр, тоног төхөөрөмжийг шийдвэрлэж дэмжлэг үзүүлжээ. ХУРДАН төв үйл ажиллагаа эхлүүлснээр Өмнөговь аймагт ажиллаж амьдарч буй иргэн, үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, бизнес эрхлэгч гээд 75,000 орчим хүн үйлчлүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Мөн энэ үеэр Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Систем нэгтгэл, сургалт хөгжлийн газрын дарга Б. Одбаяраар ахлуулсан сургалтын баг Өмнөговь аймагт ажиллаж, төрийн цахим үйлчилгээний хэлтсийн болон 14 сумын ажилчин, албан хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа.