Мягмар гариг 2023/12/12
Доллар 0.00
Улаанбаатар0 C
DZ CUP-2023” ӨСВӨР ҮЕИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2023-12-08 14:45 GMT+8 | 32 удаа ДАЛАНЗАДГАД СУМЫН АХМАДУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-12-04 14:20 GMT+8 | 44 удаа “СУРАГЧ СОЛИЛЦОО” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА.2023-11-17 14:38 GMT+8 | 44 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТ-ОВОО СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО2023-11-11 13:46 GMT+8 | 244 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОТОРЧИД ДОЛООН АЙМГИЙН НУТАГТ ОТОРЛОЖ БАЙНА.2023-11-11 13:29 GMT+8 | 64 удаа “ШҮД УГААЛТЫН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:26 GMT+8 | 80 удаа “ЭРЭГТЭЙЧҮҮД БА ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:15 GMT+8 | 60 удаа ДАЛАНЗАДГАД ХОТ, ЯПОН УЛСЫН КҮНИТАЧИ ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО2023-11-11 13:13 GMT+8 | 212 удаа 2000 ШИРХЭГ ХАЙЛААСНЫ НӨХӨН СУУЛГАЛТ ХИЙЛЭЭ2023-11-11 13:08 GMT+8 | 80 удаа САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ЭЧНЭЭ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.2023-11-11 13:07 GMT+8 | 52 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-11-11 13:04 GMT+8 | 64 удаа ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАЛАА.2023-11-11 12:57 GMT+8 | 52 удаа 1-Р ОРОН СУУЦНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИЛГЫН АЖИЛ 80 ХУВЬД ХҮРЛЭЭ2023-09-27 09:45 GMT+8 | 260 удаа ИРГЭД 20 МЯНГАН СУУЛГАЦ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛНЭ2023-09-27 09:22 GMT+8 | 340 удаа ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИД САР БҮР 610 МЯНГАН ТӨГРӨГИЙН НЭМЭГДЭЛ ЦАЛИН АВНА2023-09-26 20:26 GMT+8 | 212 удаа ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВСАН СУРАГЧ, БАГШ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ2023-08-12 22:30 GMT+8 | 268 удаа Шилдэг оюутанууд Минск хотын Их сургуульд суралцахаар болжээ.2023-08-12 22:26 GMT+8 | 808 удаа “БУМБАРДАЙ” ХҮҮХДИЙН ЗУНЫ ЭЛСНИЙ СУВИЛАЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА.2023-08-12 22:25 GMT+8 | 404 удаа Сум дундын ойн ангийн бүтээн байгуулалт өрнөж байна.2023-08-12 22:20 GMT+8 | 608 удаа  БАЯСАХ БАГТ АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА ХИЙГДЛЭЭ.2023-08-12 22:19 GMT+8 | 520 удаа ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ НЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА.2023-08-12 22:18 GMT+8 | 248 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-08-12 22:06 GMT+8 | 284 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ 2022 ОНЫ АЖИЛ ҮЙЛСЭЭРЭЭ МАНЛАЙЛЖ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМГААР ШАЛГАРЛАА2023-08-12 21:56 GMT+8 | 268 удаа АНХНЫ САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ АХМАД Д.ОДХҮҮ ХҮРТЛЭЭ2023-08-12 21:49 GMT+8 | 424 удаа МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ Ц.ШАТАРЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.2023-08-02 22:01 GMT+8 | 600 удаа ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.2023-08-01 21:58 GMT+8 | 244 удаа УДАМ ЗАЛГАСАН ЗАЛУУ МАЛЧДЫГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА.2023-06-21 20:25 GMT+8 | 344 удаа ЗАЛУУСЫГ ГАРААНЫ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ.2023-06-21 20:24 GMT+8 | 480 удаа МАТЕМАТИКИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛНО2023-06-21 20:19 GMT+8 | 500 удаа ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-06-21 20:17 GMT+8 | 392 удаа

ГОВЬ ГУРВАНСАЙХАН УУЛЫН "ИХ ТАХИЛГАТ" ХАЙРХАНЫ ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО.

НИЙТЭЛСЭН: 2023-06-21 20:13 GMT+8

 Говь Гурвансайхан уулын "Их тахилгат" хайрхны тэнгэрийг тайх ёслолын арга хэмжээ өнөөдөр буюу билгийн тооллын шинийн 27-ны бэлэгт сайн хөх луу өдөр зохион байгуулагдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус арга хэмжээнд өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцлоо. Мөн МБШТөв Гандантэгчэнлэн хийдийн Тэргүүн Их Хамба  Д.Чойжамц болон Говь нутгаас тодорсон Брагри Ёнзин Халх Дамцигдоржийн 4-р дүрийн хувилгаан Данзанжамъянлодой гэгээнтэн нар хүрэлцэн ирж ном айлдвараа айлдлаа.

Алтайн нурууны төгсөх ноён оргил Говь гурван сайхан уулын "Их тахилгат" хайрхныг анх 1721 онд тахиж байсан гэдэг. Далайн түвшнээс дээш 2816 метр өндөр, "Их тахилгат" хайрхныг анх тахихдаа монгол зан заншлыг дээдлэн төр шашны ариун үйлийг үйлдэж, 512 бөхийг барилдуулж байсан түүхтэй.  Зуун зууны буурал түүхтэй "Их тахилгат" хайрхныг нутгийн зон олон эртнээс уламжлан тахиж ирснийг 2006 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр аймгийн тахилгат овоо болгож улмаар 2012 онд МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн тахилгат хайрхан болгосноор 2013 онд Говь гурван сайхан уулын "Их тахилгат" хайрхны тэнгэрийг тайсан байдаг. Түүнээс хойш төрийн тахилгат хайрхны тэнгэрийг тайх ёслолыг  таван жилд нэг удаа үйлдэх ёслолын дагуу  2018 оны 06 -р сарын 22-ны бэлэгт сайн өдөр төр, шашны ариун үйлийг хослуулан 2 дахь удаагаа тус хайрхны тэнгэрийг тайх ёслолыг үйлдсэн билээ. Тэгвэл ийнхүү 3 дахь удаагаа Говь Гурвансайхан уулын "Их тахилгат" хайрхны тэнгэрийг тайх төрийн ёслолын арга хэмжээ өргөн дэлгэр боллоо.

 

  Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, Монгол Улсын даяар дурсагдах мэргэн Ж.Баттөмөрт хүлээлгэн өгч, Хүрмэн сумын Хүрмэн багийн малчин Г.Жамбалдоржийн адуун сүргээс сонгосон морийг тэнгэрийн хүлэг болгон сэтэрлэв.  Тахилгад зориулсан  хүчит бөхийн барилдаан болж, МУ-ын заан Ц.Одбаяр түрүүлж, МУ-ын начин Б.Мижидсүрэн үзүүрлэж, нутгийн зон олноо баясгалаа.

 

Говийн ард түмний сэтгэлийн их шүншигтэй Говь Гурвансайхан уулын лус савдаг та биднийг өнө мөнхөд ивээх болтугай.