Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газраас “Эрүүл иргэн - Хөгжлийн тулгуур” дэд хөтөлбөрийн хүрээнд "Бумбардай" хүүхдийн зуны сувиллыг эхлүүлээд байна. "Бумбардай” хүүхдийн зуны сувиллыг өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран 8 сарын 05-аас эхлэн 8 сарын 18-ний өдрүүдэд 2 ээлжээр зохион байгуулж сувилалд хамрагдах шаардлагатай 06 сартайгаас 2 хүртэлх насны ихэр болон өсөлт, хоол тэжээлийн дутагдалтай, 3 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй 120 хүүхдийг өрхийн эмнэлгээс нэрс гаргаж хамруулах юм. Хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан, өсөлт хөгжилтийг хэмжиж, эцэг эхчүүдэд зөвлөгөө зөвлөмж өглөө. Хүүхдүүдэд тосон бариа хийж жингийн алдагдалтай хүүхдүүдийн эцэг эхэд хоол тэжээлийн зөвлөгөө өгч, хүүхдүүдэд амин дэмтэй өглөөний цай, айраг, ээдэм өгч байна. Мөн олон төрлийн амин дэмээр витаминжуулж давсан дээр гишгүүлж элсэн дээр тоглуулан иллэг массаж, бариа хийж айраг, шархайгаар биеийг шавшиж, чийрэгжүүлж байна. Зуны улиралд хүүхдийг нар, ус, агаар, айраг, шархайгаар чийрэгжүүлбэл өвөлдөө хатгаа тусахгүй, ханиад томуу хүрэх нь бага мөн дархлааг дэмжих гээд уламжлалт олон талын ач холбогдолтой юм. Сувиллын II дугаар ээлж 8 сарын 12-нд эхлэх ажээ.