Баяндалай сумын ИТХ, ЗДТГ- аас ХАА, үйлдвэржилтийн жил, Соёлыг дэмжих жилийн хүрээнд сумын байгууллага, аж ахуйн нэгж хамт олны бүтээлч санаачилгыг өрнүүлэх, нийтийн эрх ашгийн төлөөх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Нэг байгууллага нэг санаачилга аяныг зохион байгуулахаар зарлаад байна. Энэ аяны хүрээнд байгууллагын тохижилт, өвөлжилтийн бэлтгэл хангах, хог хаягдлыг ангилах, нийтийн эзэмшлийн талбай, байгууламжуудыг засварлах, гэмт хэрэг, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх гэсэн чиглэлээр байгууллага тус бүр нэг ажил, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх юм. Энэхүү аян нэг сарын хугацаанд үргэлжлэх ажээ.
Дашрамд дурдахад энэ жил тус сумын Наран багийн иргэд багийнхаа 60 жилийн ойг угтан багийн төвөө өөрсдийн хүч хөрөнгөөр засварлаж тохижуулж иргэдийн санаачилга, оролцооны шилдэг ажил болж олны талархалыг хүлээсэн юм.