Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд мал аж ахуйг дэмжих, мал, мах, малын түүхий эдийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, малчдыг дэмжих “Чинээлэг малчин” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд эрдэнэт мал сүргээ өвлөн маллаж, өсгөн үржүүлэхээр малч удмыг залгасан гэр бүлүүдийг дэмжих бодлого, малчин түмнийхээ ахуй соёлыг хадгалах, амьдралын баталгааг дээшлүүлэхэд зорилгоор удам залгасан залуу малчдыг дэмжиж жил бүр 15 сумын удам залгасан 30 залуу малчдыг мал маллах арга ухаан, амьдрах ухааны сургалтанд хамруулан, таван ханатай өргөө цагаан гэр олгож урамшуулдаг юм.