Бямба гариг 2026/01/24
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БҮХ СУРАГЧИД “ҮДИЙН ХООЛ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХААР БОЛЖЭЭ.2025-12-04 09:37 GMT+8 | 604 удаа “ЭХ ОРОНЧ 10000” ЗОРИЛТОТ СУРГАЛТ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2025-12-03 18:33 GMT+8 | 504 удаа “ӨСӨЛТТЭЙ ДАЛАНЗАДГАД ХОТ” ХӨТӨЛБӨРИЙН НЭГ ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО .2025-12-02 18:29 GMT+8 | 296 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ 17.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.2025-12-01 17:58 GMT+8 | 348 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ "МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ"-ЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2025-11-28 18:23 GMT+8 | 272 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА2025-11-26 18:21 GMT+8 | 748 удаа “ГОВЬ ПАНТЕРА” ДЭВЖЭЭНИЙ ТАМИРЧИД ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО2025-11-25 18:18 GMT+8 | 264 удаа ДАЛАНЗАДГАДЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДЛАГАТАЙ БОНД ГАРГАХ БЭЛТГЭЛ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА2025-11-20 18:15 GMT+8 | 472 удаа ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГДСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД АШИГЛАЛТАНД ОРЛОО2025-11-19 18:10 GMT+8 | 312 удаа ХҮНД МЕТАЛЛЫН АГУУЛАМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХҮЧИН ЧАДАЛ ЕС ДАХИН НЭМЭГДЛЭЭ2025-11-18 11:11 GMT+8 | 388 удаа СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА2025-11-18 10:28 GMT+8 | 428 удаа УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2025-11-16 18:04 GMT+8 | 192 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР Ө.ХОСБАЯР СОНГОГДЛОО2025-11-14 10:31 GMT+8 | 296 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ШАВ ТАВИГДЛАА2025-11-12 10:54 GMT+8 | 332 удаа ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ ХӨТӨЛБӨР ҮР ДҮНТЭЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА2025-11-11 11:14 GMT+8 | 268 удаа ДЭМЧОГИЙН ХИЙД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТОМООХОН ТӨВ БОЛОН ХӨГЖИНӨ2025-11-11 10:21 GMT+8 | 280 удаа НАМРЫН ОТГО ХАРВАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2025-11-10 10:59 GMT+8 | 236 удаа МОНГОЛ УЛС УУР АМЬСГАЛЫН ЗОРИЛТОО ШИНЭ ШАТАНД ТОДОРХОЙЛОВ2025-11-06 11:07 GMT+8 | 324 удаа ШҮД УГААЛТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО2025-11-06 10:48 GMT+8 | 236 удаа АЙМГИЙН ТӨВ СУМДЫН ТӨВҮҮДТЭЙ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМААР ХОЛБОГДОНО2025-11-04 09:25 GMT+8 | 352 удаа ГОВЬ УС ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА2025-11-03 10:43 GMT+8 | 240 удаа ХУРИМТЛАЛЫН ӨДӨР 2025" АЯНЫ ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛЛОО2025-11-01 10:35 GMT+8 | 216 удаа НҮҮДЛИЙН КЛИНИК ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ2025-11-01 10:19 GMT+8 | 252 удаа УУРХАЙН ТЕХНОЛОГИЙН ЗАМД БАРЬЦАЛДУУЛАГЧ БОДИСЫГ АШИГЛАСНААР УСНЫ ХЭРЭГЛЭЭ, ТООСЖИЛТЫГ БУУРУУЛЖ БАЙНА2025-10-31 13:38 GMT+8 | 544 удаа ТЕННИСНИЙ КЛУБ НЭЭГДЛЭЭ2025-10-31 13:22 GMT+8 | 316 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ “ӨСӨЛТТЭЙ ӨМНӨГОВЬ” ХӨТӨЛБӨРИЙН 1 ЖИЛИЙН ХУГАЦААНЫ ТАЙЛАНГИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2025-10-30 21:39 GMT+8 | 400 удаа НИЙТ 81 ГА ТАЛБАЙД 106 МЯНГАН ШИРХЭГ МОД ТАРЬЛАА2025-10-30 13:34 GMT+8 | 308 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ БЭЛЧЭЭР УСЖУУЛАЛТЫГ 60 ХУВЬД ХҮРГЭЛЭЭ2025-10-30 13:16 GMT+8 | 540 удаа “ХҮН ТӨВТЭЙ ХӨГЖИЛ - ГОВИЙН БҮСИЙН ХҮН АМЫН ТОГТВОРТОЙ БОДЛОГО” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО2025-10-28 12:58 GMT+8 | 312 удаа “ГАЛБА ШАНХЫН ГОВЬ” СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2025-10-27 12:41 GMT+8 | 560 удаа

ҮЙЛДВЭРИЙН БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

НИЙТЭЛСЭН: 2024-06-05 10:31 GMT+8

Орон нутагт үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор 2022 онд Өмнөговь аймгийн ИТХ-ын тогтоол гарч Даланзадгад  суманд үйлдвэр, технологийн  цогцолбор парк" байгуулахаар шийдвэрлэсэн юм.


Энэхүү тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Даланзадгад сумын урд хэсгийн 100 га газарт үйлдвэр технологийн цогцолбор парк байгуулах ажлыг эхлүүлж, орон нутгийн төсвийн 8.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хатуу хучилттай авто, цахилгааны шугам, холбоо, интернетийн сүлжээ болон цэвэр усны шугамын бүтээн байгуулалтыг хийгээд байна.

Орон нутгийн зүгээс үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийж, иргэн, аж ахуйн нэгжид үйлдвэрлэлийн зориулалтаар газар олгосноор аж ахуйн нэгжүүд үйлдвэрийн барилга барих ажлаа эхлүүлж байна. Энэ бүсэд ноос боловсруулах үйлдвэр, оёдол, нэхмэлийн үйлдвэр, барилгын материалын үйлдвэрүүд, мод, модон эдлэлийн үйлдвэр зэрэг гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд баригдаж, үйлдвэр, тээвэр ложистикийн цогцолбор болох юм.
Үйлдвэрлэлийн бүсэд төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд баригдаж буй ноос угаах үйлдвэр, хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй ингэний сүүний үйлдвэр, орон нутгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно.


НООС УГААХ ҮЙЛДВЭР: 
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд жилдээ 4 мянган тонн ноос  угааж, боловсруулах хүчин чадал бүхий ноос угаах үйлдвэр баригдаж байна. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор зэрэг хөрш зэргэлдээ аймгийн малчдаас хонь, тэмээний ноос хүлээн авч, боловсруулж экспортод гаргах, хөнгөн үйлдвэрийг түүхий эдээр хангах боломж бүрдэх юм.

 

ИНГЭНИЙ СҮҮНИЙ ҮЙЛДВЭР-ИНГЭНИЙ ФЕРМ:
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн газраас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Даланзадгад суманд ингэний фермийн үйл ажиллагаа эхлүүлж,  ингэний сүү боловсруулах үйлдвэр баригдаж байна. Үйлдвэрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахын тулд нийт 2500 тэмээг эрчимжүүлсэн болон уламжлалт аж ахуйн аргаар маллаж өсгөхөөр төлөвлөсөн бөгөөд уг фермд одоогоор 200 гаруй ингэтэй, 10 гаруй  саальчин, тогооч, малын эмч, технологич ажиллаж, эмнэг ингэнүүдийг автомат саалтуураар сааж сургаж байна. Тус үйлдвэр ингэний сүүг шүүж, нэмэлт хольцгүйгээр  хуурай сүү үйлдвэрлэх, ингэний хоормогийг савлан худалдаанд гаргах бөгөөд цаашдаа ингэний сүүний хуурай сүүг олон улсын зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа ажээ. 

 


ХОГ ХАЯГДАЛ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР:
Үйлдвэр технологийн цогцолбор паркийн бүсэд Өмнөговь аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын санаачилгаар “Говийн оюу” хөгжлийг дэмжих сангийн 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр  “Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” баригдаж байна. Энэхүү үйлдвэр нь “Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн барилга, авто зам, явган хүний зам, зогсоол, ногоон байгууламж бүхий цогцолбор хэлбэрээр баригдаж байгаа юм. Уг үйлдвэр ашиглалтад орсноор уул уурхай болон ахуйн хэрэглээнээс гарсан хаягдал хуванцарыг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.