Бямба гариг 2024/07/27
Доллар 0.00
Улаанбаатар0 C
2024 онд Даланзадгад суманд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт2024-06-05 10:46 GMT+8 | 696 удаа Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг дарга Р.Сэддорж: Өмнөговь аймаг түүхэндээ анх удаа орон нутгийн төсвийг 1.4 их наяд төгрөгөөр баталлаа2024-06-05 10:36 GMT+8 | 2136 удаа ҮЙЛДВЭРИЙН БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ2024-06-05 10:31 GMT+8 | 284 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ОНЦЛОХ ШИЙДВЭР (2023-2024)2024-06-05 10:09 GMT+8 | 332 удаа “ГОВЬ УС” ХӨТӨЛБӨР2024-06-05 09:59 GMT+8 | 1676 удаа Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат: Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулснаар олон эерэг өөрчлөлтөд хүрсэн2024-05-18 09:24 GMT+8 | 4276 удаа ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ЗАР2024-04-10 10:51 GMT+8 | 632 удаа DZ CUP-2023” ӨСВӨР ҮЕИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2023-12-08 14:45 GMT+8 | 580 удаа ДАЛАНЗАДГАД СУМЫН АХМАДУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-12-04 14:20 GMT+8 | 516 удаа “СУРАГЧ СОЛИЛЦОО” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА.2023-11-17 14:38 GMT+8 | 524 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТ-ОВОО СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО2023-11-11 13:46 GMT+8 | 928 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОТОРЧИД ДОЛООН АЙМГИЙН НУТАГТ ОТОРЛОЖ БАЙНА.2023-11-11 13:29 GMT+8 | 424 удаа “ШҮД УГААЛТЫН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:26 GMT+8 | 456 удаа “ЭРЭГТЭЙЧҮҮД БА ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:15 GMT+8 | 484 удаа ДАЛАНЗАДГАД ХОТ, ЯПОН УЛСЫН КҮНИТАЧИ ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО2023-11-11 13:13 GMT+8 | 808 удаа 2000 ШИРХЭГ ХАЙЛААСНЫ НӨХӨН СУУЛГАЛТ ХИЙЛЭЭ2023-11-11 13:08 GMT+8 | 484 удаа САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ЭЧНЭЭ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.2023-11-11 13:07 GMT+8 | 456 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-11-11 13:04 GMT+8 | 452 удаа ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАЛАА.2023-11-11 12:57 GMT+8 | 444 удаа 1-Р ОРОН СУУЦНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИЛГЫН АЖИЛ 80 ХУВЬД ХҮРЛЭЭ2023-09-27 09:45 GMT+8 | 628 удаа ИРГЭД 20 МЯНГАН СУУЛГАЦ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛНЭ2023-09-27 09:22 GMT+8 | 760 удаа ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИД САР БҮР 610 МЯНГАН ТӨГРӨГИЙН НЭМЭГДЭЛ ЦАЛИН АВНА2023-09-26 20:26 GMT+8 | 584 удаа ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВСАН СУРАГЧ, БАГШ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ2023-08-12 22:30 GMT+8 | 636 удаа Шилдэг оюутанууд Минск хотын Их сургуульд суралцахаар болжээ.2023-08-12 22:26 GMT+8 | 1440 удаа “БУМБАРДАЙ” ХҮҮХДИЙН ЗУНЫ ЭЛСНИЙ СУВИЛАЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА.2023-08-12 22:25 GMT+8 | 776 удаа Сум дундын ойн ангийн бүтээн байгуулалт өрнөж байна.2023-08-12 22:20 GMT+8 | 1044 удаа  БАЯСАХ БАГТ АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА ХИЙГДЛЭЭ.2023-08-12 22:19 GMT+8 | 1020 удаа ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ НЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА.2023-08-12 22:18 GMT+8 | 640 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-08-12 22:06 GMT+8 | 648 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ 2022 ОНЫ АЖИЛ ҮЙЛСЭЭРЭЭ МАНЛАЙЛЖ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМГААР ШАЛГАРЛАА2023-08-12 21:56 GMT+8 | 680 удаа

Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг дарга Р.Сэддорж: Өмнөговь аймаг түүхэндээ анх удаа орон нутгийн төсвийг 1.4 их наяд төгрөгөөр баталлаа

НИЙТЭЛСЭН: 2024-06-05 10:36 GMT+8

Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг дарга Р.Сэддоржтой Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэж байна. 


-Өмнөговь аймаг бол өндөр төсөвтэй аймаг, тэр хэрээр улсад татаас өгдөг цөөхөн аймгийн нэг, ярилцлагаа орон нутгийн  төсвийн талаар эхлүүлье.

-Өмнөговь аймаг маань улсаас татаас авдаггүй, орон нутгийн төсвөө өөрсдөө бүрдүүлэхийн зэрэгцээ улсын төсөвт орлого төвлөрүүлдэг цөөхөн аймгийн нэг. Өмнөговь аймгийн төсвийн орлогын 70-95 хувийг орон нутгийн өмчит “Тавантолгой” компани бүрдүүлж ирсэн бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль” шинэчлэгдэж, аж ахуйн нэгжийн орлогын 40 хувь нь үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн төсөвт, хүн амын орлогын татвар 100 хувь тухайн сум, дүүргийн төсөвт  ордог болсон. Үүний дүнд аймгийн төсвийн орлого нэмэгдэж, улсад төвлөрүүлэх орлого ч нэмэгдсэн. 2023 оны төсвийн хувьд 5 аймаг л  улсад орлого төвлөрүүлэх үүрэг хүлээж бусад нь зөвхөн татаас авахаар батлагдаж байсан ба манай аймаг 2023 онд  456 тэрбум төгрөгийг улсын төсөвт  төвлөрүүлсэн. Өнгөрсөн 2023 оны 12 дугаар сард хуралдсан ИТХ-ын хуралдаанаар манай аймаг түүхэндээ анх удаа 2024 оны “Орон нутгийн төсөв”-ийг 1.4 их наяд төгрөгөөр баталлаа. Үүний  50 гаруй хувийг  буюу 719.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ.

-Засгийн газрын “Алсын хараа 2050” урт хугацааны хөтөлбөр, Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогыг Өмнөговь аймаг хамгийн сайн хэрэгжүүлж буй аймгийн нэг гэгдэж буй. Энэ талаар тодруулж ярина уу. 

-Төвлөрлийг сааруулах, хөдөөг хөгжүүлэх бодлогын хүрээнд Өмнөговь аймаг олон чухал шийдвэрүүдийг гарган ажиллаж байгаа. “Нутгийн дэм” хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлж, орон нутгийн нэмэгдэл цалин олгож байгаагаас гадна, “Шинэ 1000 айл” орон сууцжуулах хөтөлбөрийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлж байна. Мөн сумын төвийн хөгжилд онцгой анхаарч, хөрөнгө оруулалтыг хийн ажиллаж байна. Төвлөрлийг сааруулж, хөдөөгийн хөгжлийг дэмжих бодлогын хамгийн чухал нь сумын төвийн хөгжил юм. Аймгийн төвөөс сум хүртэл, сумын төв дотроо хатуу хучилттай замтай, цахилгаан эрчим хүч, дулаан хангамжийн хүрэлцээ нь сайн, цэвэр, бохирын шугам сүлжээтэй, өндөр хурдны интернэт гээд дэд бүтцийн хөгжлийг нэмэгдүүлж, эрүүл мэнд, боловсролын чанарыг сайжруулахаар олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Нутгийн хишиг хөтөлбөрийн хүрээнд аймгийн төв, сумын төвийн дэд бүтцийн хөгжил, тэр дундаа иргэдийн амьдрах орчныг сайжруулахад онцгой анхаарч, энэ чиглэлийн ажилд орон нутгийн төсвийн нэлээдгүй хэсгийг зарцуулж байна. Өмнөговь аймаг 2008 оноос иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж, энэ хүрээндээ аймгийн төв болон сумдад төрийн албан хаагч, багш, эмч, орлого багатай иргэдэд зориулсан түрээсийн орон сууц барих, орон сууцны үнийг бууруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хуучны орон сууцыг буулгаж дахин төлөвлөлт хийхийн зэрэгцээ гэр хорооллын айл өрхийг цэвэр, бохирын төвлөрсөн шугам сүлжээнд холбох ажлуудыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлж байна. 2023 онд л гэхэд Даланзадгад, Ноён, Баяндалай, Номгон, Цогтцэций, Мандал-Овоо, Цогт-Овоо суманд дулааны болон цэвэр, бохирын шугам сүлжээг шинээр барих, өргөтгөх бүтээн байгуулалтыг хийж,  айл өрхийг 30-60 хувийн хөнгөлөлттэй үнээр шугамд холбож, сумын төвийн хөгжил, иргэдийн амьдрах орчин, чанарыг сайжруулахад томоохон хөрөнгө оруулалт хийлээ. Мөн Хүрмэн, Мандал-Овоо, Цогт-Овоо, Номгон, Ханхонгор, Баяндалай сумдад шинээр уурын зуух барих, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх ажлуудыг хийлээ. “Нутгийн зам” дэд хөтөлбөрийн хүрээнд  аймгийн хэмжээнд сүүлийн 3 жилд Даланзадгад -Гурвантэс чиглэлд болон Даланзадгад, Цогтцэций, Гурвантэс, Баян-Овоо, Ханбогд, Ханхонгор зэрэг сумын төвд хатуу хучилттай зам барьж, нийт дүнгээр 321 км хатуу хучилттай авто замыг шинээр барьж, үүнд 146 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. “Шинэ 1000 айл” орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 3 жилийн хугацаанд 10 гаруй суманд  түрээслээд өмчлөх эрхтэй 135 айлын орон сууц баригдаж ашиглалтад ороод байна.  Энэ мэтчилэн сумын төвийн дэд бүтцийн хөгжилд томоохон хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Дэд бүтцийн бүтээн байгуулалт өртөг өндөртэй, гурав, дөрвөн жилд бүгдийг шийдчих боломжгүй  учир зөв төлөвлөөд үе шаттайгаар хэрэгжүүлэх нь чухал. 

-3 жилийн хугацаанд 321 км хатуу хучилттай зам барина гэдэг маш том хөрөнгө оруулалт. Замын бүтээн байгуулалтын талаар дэлгэрүүлж ярина уу?

-Зам дагаж хөгжил ирдэг. Сумын төвөө сайхан хөгжүүллээ гээд аймгийн төв, нийслэлээс сумын төв рүү зорчих зам харгуй нь бартаа ихтэй байвал бас л учир дутагдалтай. Тийм учраас сумын төвүүдийг аймгийн төвтэй хатуу хучилттай замаар холбох, сумын төвүүдэд хатуу хучилттай зам барихаар “Нутгийн зам” хөтөлбөрийг санаачлан амжилттай хэрэгжүүлж байна. Ардчилсан нам орон нутагт засаглаж байхад буюу 2013 онд Даланзадгад-Гурвантэс чиглэлийн хатуу хучилттай зам барих ажлыг эхлүүлж байсан.  Сүүлийн 3 жилийн хугацаанд энэ чиглэлийн авто замын ажлыг нэлээн эрчимжүүлж, 80 км замыг шинээр барьж ашиглалтад орууллаа. 2024 онд 50 км замыг нэмж барихаар орон нутгийнхаа төсөвт тусгасан.  Ингэхээр зам маань Ноён сум руу хүрч, Гурвантэс сум руу нэлээд дөхчихнө гэсэн үг. Орон нутаг өөрийнхөө хөрөнгө оруулалтаар ийм хэмжээний хатуу хучилттай зам барьсан, тэр тусмаа алслагдсан сумдаа аймгийн төвтэйгөө засмал замаар холбох ажлыг өөрсдийн хөрөнгөөр хийж буй анхны аймаг нь Өмнөговь аймаг юм. Үлдсэн 80 гаруй км замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024-2026 онд барихаар төлөвлөсөн. Энэ чиглэлийн  зам маань нэлээд хийгдсэн учир бид 2024 оноос бусад сумаа аймгийн төвтэй хатуу хучилттай замаар холбох ажлыг эхлүүлэхээр орон нутгийн төсөвтөө тусгалаа. Энэ хүрээнд Ханхонгор-Даланзадгад чиглэл, Даланзадгад-Булган-Мандал-Овоо чиглэл, Хүрмэн-Даланзадгад чиглэлийг хатуу хучилттай замаар холбох ажил эхлэх төдийгүй, Цогтцэций сумын төвийг Гашуунсухайт чиглэлийн замтай холбох 6 км хатуу хучилттай зам баригдана. Хангайн аймгуудын сумд нь аймгийн төвөөсөө тийм ч хол биш байдаг бол, манай аймгийн сумууд аймгийн төвөөс 100-300 км зайтай төдийгүй, бартаа ихтэй байдаг. Сумын төвийг  аймгийн төвтэй хатуу хучилттай замаар холбох нь хөрөнгө мөнгө их шаардах хэдий ч бид сумын төвийн хөгжлийг дэмжих, иргэдийнхээ ая тухтай зорчих боломжийг бүрдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, малын бэлчээр,  байгаль орчноо  хамгаалах үүднээс сумын төвийг аймгийн төвтэй хатуу хучилттай замаар холбох ажилд томоохон хөрөнгө оруулалт хийж байна. 

-Аймгийн төв Даланзадгад хотын хөгжлийг хэрхэн төлөвлөж байна. Энэ талаараа хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулна уу?

-Даланзадгад хот маань одоогоор 30 гаруй мянган хүн амтай, МУ-ын  4 дэх том хот болон хөгжиж байна.  “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд Даланзадгад хотын хөгжлийг төвийн хэсэг, шинэ суурьшлын бүс, гэр хорооллын хөгжил, үйлдвэрлэлийн бүсийн хөгжил гээд үндсэн 4 хэсэгт хуваан төлөвлөж,  хөрөнгө оруулалтыг хийн ажиллаж байна.  Төвийн хэсэгтээ хатуу хучилттай зам, авто зогсоол барих, хуучны орон сууцыг буулгаж дахин шинээр барих, дулааны шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөх, хотын төвийн хэсгийн өнгө үзэмжийг сайжруулах зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. 2022 онд 2, 3 дугаар сууц орчмын авто зогсоол, замын бүтээн байгуулалт хийгдсэн бол, 2023 онд холбооны баруун болон хойд хэсэг, 3 дугаар багийн төв орчимд авто зам, явган хүний зам, авто зогсоол шинээр хийгдсэн. Даланзадгад хотод маань анхны барилга 1934 онд баригдаж байсан бол анхны орон сууц буюу 1 дүгээр орон сууц 1959 онд баригдаж ашиглалтад орж байсан түүхтэй. “Шинэ 1000 айл” орон сууцны хөтөлбөрийн хүрээнд хуучны орон сууцыг буулгаж, дахин шинээр төлөвлөн барих ажлыг хийж байна. Хамгийн анхны орон сууц болох 1 дүгээр сууцыг шинээр барьж, 6,7,8 дугаар орон сууцны дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүллээ, 4 дүгээр орон сууц, Нанзад хорооллын орон сууцны барилга үргэлжилж байна. 2024 онд 5 дугаар орон сууцыг дахин төлөвлөж шинээр барихаар төсөвт тусгасан байгаа.

-Даланзадгад сумын бас нэг тулгамдсан асуудал бол дулаан хангамжийн асуудал. Шинэ дулааны станц маань хэзээ баригдах вэ?

-Өмнөговьчууд тэр дундаа Даланзадгадчуудын тулгамдсан асуудал бол дулаан хангамжийн  асуудал мөн. Хүн амын төвлөрөл, барилгажилт нэмэгдэх тусам дулааны станцын хүчин чадал хүрэлцэхгүй нөхцөл байдал бий болж байгаа. Орон нутгийн төсвийн хүрээнд Даланзадгад Дулааны станцын хэвийн ажиллагааг хангахын тулд жил бүр хөрөнгө оруулалтыг хийдэг. Энэ жил Дулааны станцын 3 дугаар зуухны засвар шинэчлэл, 1 дүгээр зуухны уур халаагчийн 1, 2-р үеийг солих, нойтон аргаар үнс зайлуулах систем, станцын барилгын их засварыг хийх, дулаан хангамжийн газрыг шаардлагатай машин механизмаар хангах, дулаанжуулалтын тоноглолыг дуусгах ажлуудын хөрөнгө оруулалтыг хийлээ.   Даланзадгад хотын дулаан, цахилгааныг 1.5-2 гкал цагаар өсгөх бодит хэрэгцээ бий болсон. Энэ хэрэгцээнээс харахад 2030 онд гэхэд одоо байгаа хүчин чадлыг 4 дахин нэмэгдүүлж байж дулаан, эрчим хүчний хэрэгцээгээ бүрэн хангахаар байна. Өнгөрсөн жил орон нутгийн төсвөөр  шинэ дулааны станцын ТЭЗҮ-ийг боловсруулсан. Дулааны станцын бүтээн байгуулалт бол өндөр өртөгтэй учир орон нутаг дангаараа шийдэх боломжгүй. Ирэх жилийн улсын төсөв, орон нутгийн төсвийн хүрээнд эхлүүлэхээр УИХ, Засгийн газар, холбогдох яаманд саналаа хүргүүлэн ажиллаж байна. 2024 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Даланзадгадын Дулааны цахилгаан станцад усан халаалтын 4-р зуухыг шинээр барихаар шийдвэрлэсэн. 

-Уурхайн бүс нутаг болох Ханбогд, Цогтцэций гээд томоохон сумуудын хөгжлийн талаар...

-Уурхайн бүс нутгийн сумд болох Ханбогд, Цогтцэций сумыг хот болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд өнгөрсөн жил Оюутолгой ХК-ийн дэмжлэгээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн дэмжлэгтэйгээр Цогтцэций сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдэж, ИТХ-аар батлагдсан. Ханбогд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар 2025 он гэхэд нийт өрхийн 15 хувь, дунд хугацаа буюу 2030 онд 25 хувь, 2040 он гэхэд 45 хувийг нь инженерийн төвлөрсөн хангамжтай сууцтай "Ухаалаг загвар сум" болгохоор төлөвлөсөн. Цогтцэций сумын хувьд 2040 он гэхэд нийт 4400 га талбай бүхий нутаг дэвсгэрт 51000 хүн ам оршин суухаар тооцоолж цэцэрлэг, сургууль, эмнэлэг, орон сууц зэрэг нийгмийн салбарын хөрөнгө оруулалтын ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн жил хот төлөвлөлтийн шинэ суурьшлын бүсийг цахилгаан эрчим хүчинд холбох ажил хийгдсэн. Тавантолгой тосгоныг  бүрэн нүүлгэн шилжүүлэх, шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх талаар анхаарч ажиллаж байна. 

-Өмнөговьчууд уламжлалт хөдөө аж ахуйн салбараа түлхүү хөгжүүлэх бодлого баримталж байгаа талаар ярина уу? 

-Өмнөговь аймагт өнөөдрийн байдлаар 16 уурхай үйл ажиллагаагаа явуулж байна.  Уул уурхайн  салбар монголын эдийн засгийг тэтгэж буй гол салбар.  Уул уурхайн салбар эдийн засагт асар эерэг нөлөөтэй ч гэлээ уламжлалт мал аж ахуй, байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй. Өмнөговьчуудын хувьд уул уурхайтай зэрэгцэн уламжлалт мал аж ахуй газар тариалан, аялал жуулчлалаа хөгжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь хүндхэн асуудал болж тулгамдаж байна. Гэхдээ хүнд байлаа гээд ухрах эрх байхгүй. Бодлогоо гаргаад төлөвлөлтөө хийгээд ажиллана. Энэ хүрээнд “Чинээлэг малчин” хөтөлбөр, “Говь+ус”, “Бэлчээр усжуулалтын 2-р аян” дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, удам дагасан залуу малчдыг дэмжих, инженерийн хийцтэй худаг шинээр гаргах, худагт нарны үүсгүүр суурилуулах,  малын гаралтай түүхий эд боловсруулах жижиг үйлдвэрүүдийг байгуулах, хонь бордох аж ахуйг байгуулах, малын үүлдэр угсааг сайжруулахын зэрэгцээ, алслагдсан бүс нутагт үүрэн телефоны сүлжээг бий болгох зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.  Мөн малыг эрүүлжүүлэхэд онцгой анхаарч 15 суманд мал угаалгын ванн байгуулж, Баяндалай, Ноён, Ханхонгор, Хүрмэн суманд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарын сум дундын лаборатори байгуулсан төдийгүй, тэмээний төрөлжсөн эмнэлэг байгуулах ажлыг эхлүүлээд байна. Хүнсний ногоо тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор усалгаатай талбайг нэмэгдүүлж, хөнгөлөлттэй үнээр хүлэмж олгож, гадаргын усыг хуримтлуулан газар тариаланд ашиглах зорилгоор сумдад хөв цөөрөм байгуулах ажлуудыг хийж байна. Хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийн үр дүнд сүүлийн жилүүдэд мал маллах, газар тариалан эрхлэх иргэдийн тоо нэмэгдэж байгаа нь талархууштай.

-“Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалын салбарт хэрэгжиж буй бодлого, хөрөнгө оруулалтын талаар ярина уу?

-Аялал жуулчлалын салбар бол манай аймгийн тэргүүлэх салбарын нэг. Өргөн уудам нутагтай, үзэсгэлэнт байгаль, өвөрмөц тогтоцтой сонин содон газрууд ихтэй аймаг.  Говь нутгийг зорих гадаад, дотоодын жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Илүү нэмэгдэх ч хандлагатай. Хамгийн том бэрхшээл зам харгуй. Гурвансайхан нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх, олон улсын чанартай нисэх буудал болгохоор бид орон нутгийн төсвийн хөрөнгөөр нисэх буудал байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж бэлэн болгосон. Мөн аялал жуулчлалын гол төв болсон газруудаа тог цахилгаантай болгох, стандартад нийцсэн  үйлчилгээний төвүүдтэй болгох, ариун цэврийн байгууламжтай болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.  Өнгөрсөн жил Баянзаг орчмыг төвийн эрчим хүчний системд холбосон бол энэ жил Дэмчогийн хийдийг холбох ажлыг эхлүүлээд байна.  Түүнээс гадна зөвхөн байгалийн үзэсгэлэнт газар үзэх биш говь нутгийн онцлогийг харуулсан  “Тэмээний баяр”, “Элсний баяр”, “Сарлагийн баяр” үзэж сонирхох гэж говь нутгийг зорин ирэх аялагчдын тоог нэмэгдүүлэх үүднээс эвентүүдийг төгөлдөржүүлэн улам өргөн хүрээтэйгээр зохион байгуулахад анхаарч хөрөнгө оруулалтыг хийж ажиллаж байгаа. Өнгөрсөн зун Баян заг дээр ШУА-тай хамтран “Динозавр фестиваль”, Гурван сайхан уулын бэлд Шагайн тойром зэргийг анх удаа зохион байгуулж, Баян загт Цайны замыг илтгэсэн “Тэмээн жингийн цуваа” бүтээн байгуулалтыг хийж дуусгаад байна. 

-Өмнөговь аймаг сүүлийн жилүүдэд Монгол Улсын шилдэг аймгаар хэдэнтээ тодорсон. Энэ амжилтын нууц юу вэ?

-Өмнөговь аймаг анх 1976-1978 онд Улсын хэмжээнд 3 жил дараалан тэргүүлж, шилжин явах тугийг үүрд хадгалж, 1999 онд Эдийн засаг, нийгмийн үзүүлэлтээр хамгийн өндөр рейтингтэй аймгаар шалгарч байсан түүхтэй.  2010 оноос хойш 7 удаа шилдэг аймгаар шалгарсан. Энэ бол манай аймгийн иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд хамтын хүчээр, нэг зорилгын төлөө ажиллаж ирсний үр дүн юм. Мөн эдийн засгийн хувьд байнгын өсөлттэй хөгжиж ирлээ. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргадаг аймгуудын өрсөлдөх чадварын тайланд Өмнөговь аймаг сүүлийн 15 жил тогтмол эхний 3 байрт орлоо. Нөгөө талаас сумын хөгжлийн нөлөө ч бий. Сумдын хөгжлийн үзүүлэлт нийлээд аймгийн хөгжлийн индекс болдог. Шилдэг аймгаар шалгарахад үе үеийн ИТХ, Засаг дарга нарын бодлого, үйл ажиллагааг үргэлжлүүлж, илүү сайжруулж, шинэ бодлого хэрэгжүүлж ирсэн нь нөлөөлсөн. Цаашид эдгээр амжилтаа улам бататгаж, илүү сайн ажиллаж, иргэдийнхээ тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр бид зорьж байна. Өмнөговь аймаг хөгжлөөс нэг ч иргэнээ хоцроохгүй, өсөлтийг өрх бүрт хүргэхийн төлөө ажиллана. 

-Цаг зав гарган ярилцсан Танд баярлалаа. Өмнөговь нутгаа хөгжүүлэх их үйлсэд тань амжилт хүсье. 

-Баярлалаа. Өмнөговь аймгийн хөгжлийг шинэ түвшинд хүргэх “Нутгийн хишиг” хөтөлбөрийг баталж, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт бүхнийг дэмжин ажиллаж буй аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, уг хөтөлбөрийг салбар бүртээ хэрэгжүүлэн ажиллаж буй бүх шатны төрийн албан хаагчдадаа бас баярлалаа. Мөн бидний ажил үйлсийг дэмжиж, итгэл хүлээлгэсэн говь нутгийн зон олондоо талархлаа илэрхийлье.