Лхагва гариг 2026/07/22
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 428 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 356 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 340 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 360 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 344 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 324 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 400 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 356 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 328 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 356 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 300 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 544 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 368 удаа СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2026-04-02 13:46 GMT+8 | 304 удаа СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН “ХАМТЫН ХӨГЖИЛ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА2026-03-30 13:44 GMT+8 | 280 удаа ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА2026-03-28 13:41 GMT+8 | 288 удаа “ГОВИЙН ЖОНОН-2026” ХҮҮХДИЙН БҮЖГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ2026-03-27 13:39 GMT+8 | 324 удаа ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2026-03-25 13:37 GMT+8 | 264 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО2026-03-21 13:36 GMT+8 | 280 удаа “ОЙ БА ЭДИЙН ЗАСАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-20 13:32 GMT+8 | 284 удаа ЦАГААН ХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА2026-03-15 13:22 GMT+8 | 3468 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2026-03-14 13:20 GMT+8 | 276 удаа ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА2026-03-13 13:18 GMT+8 | 264 удаа ШИНЭ “ОЮУТНЫ ХОТХОН”-ТОЙ БОЛЛОО2026-03-13 13:15 GMT+8 | 412 удаа ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧУУЛГАН2026-03-13 13:08 GMT+8 | 1528 удаа “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-12 13:06 GMT+8 | 272 удаа ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ДОХИО2026-03-12 13:05 GMT+8 | 288 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД БОЛНО2026-03-12 13:03 GMT+8 | 268 удаа СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-11 13:01 GMT+8 | 244 удаа ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖЛИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2026-03-11 13:00 GMT+8 | 268 удаа

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ОНЦЛОХ ШИЙДВЭР (2023-2024)

НИЙТЭЛСЭН: 2024-06-05 10:09 GMT+8

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР

1.Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийг асарч буй асран хамгаалагчдын эрхийг хангах тэдний амьдралын чанарыг сайжруулж, нийгмийн амьдралд оролцох тэгш боломж, идэвх оролцоог нэмэгдүүлэх “Орон нутгаас асран хамгаалагчдын талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг батлан гаргалаа. 

5.Нутгийн дэмийг нэмэгдүүлж, хамрагдах төсвийн байгууллагыг нэмэгдүүллээ.

7.Аймаг орон нутгийн цус, цусан бүтээгдэхүүний бэлэн байдлыг хангах үйл ажиллагаанд сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх, донор сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, бусдын  эрүүл мэндийг хамгаалах, амь насыг нь аврах зорилгоор сайн дураараа авлагагүйгээр цусаа бэлгэлдэг доноруудыг урамшуулан алдаршуулах “Цусны донорыг урамшуулах, донорын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх  журам”-ыг баталлаа. 

4.Өмнөговь аймгийн үе үеийн алдартнуудын залгамж халааг тасралтгүй бэлтгэх, урлагийн бүх төрлийг бэхжүүлэх, хүүхдэд зориулсан уран бүтээлийн тоог нэмэгдүүлэх, хүүхэд өсвөр үеийнхний авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хүүхдийн “Ботгохон театр”-ыг байгуулахыг дэмжлээ.

3.Хүүхдийн эрх хамгааллыг сайжруулах, хөгжил, оролцоог нэмэгдүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийг хариуцлагажуулах замаар хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлж, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор 2024 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласан.

2.Математикийн багш нарын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх онолын мэдлэг, заах арга зүйн ур чадварыг ахиулах, суралцагчдын мэдлэг, чадварыг хүүхэд нэг бүрийн түвшинд ахиулах, сургалтын орчин, хэрэглэгдэхүүнийг сайжруулан төрөлжсөн болон гүнзгийрүүлсэн хөтөлбөрөөр хөгжих боломжийг бүрдүүлэх “Математик боловсролын хөгжил” хөтөлбөрийг баталлаа. 

6.Тухайн онд улс, олон улс, тив, дэлхийн чанартай тэмцээн уралдаанд амжилт гарган соёл, спортын  салбартаа тэргүүлж, эрхэлсэн ажил үүргээ амжилттай биелүүлж, өмнөө тавьсан зорилгодоо хүрч, соёл, спортын салбарыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан уран бүтээлчид, тамирчдын амжилтыг үнэлж, шагнаж урамшуулах, алдаршуулах үүднээс “Өмнөговь аймгийн соёл, урлаг, спортын чиглэлээр улс, олон улс, тив, дэлхийн чанартай тэмцээн уралдаанд амжилт гаргасан уран бүтээлч, тамирчинд шагнал олгох журам”-ыг баталлаа 

8.Өмнөговь аймгийн хөгжлийн хөтөлбөрийг үндэслэн нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлэх бодлого, орон нутгийн захиалгат төслийг дэвшүүлэх, захиалах, гүйцэтгэлийн явцад хяналт тавих, үр дунг хүлээж авах, үнэлэх, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, инновацийн төсөл, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх, шинжлэх ухааны шинэ мэдлэг, инноваци, технологийн ололтыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд  зөвлөн туслах ажлыг зохион  байгуулах “Өмнөговь аймгийн Шинжлэх ухаан, инноваци, технологийн салбар зөвлөлийн дүрэм”-ийг баталсан.

9. Өмнөговь аймгийн сумын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг батлан гаргалаа.

БАЙГАЛЬ ОРЧНЫ ЧИГЛЭЛЭЭР

1.Гурвантэс сумын нутагт байрлах улсын тусгай хамгаалалттай газар Тост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын ангиллыг өөрчилж, Байгалийн цогцолборт газар болгох саналыг уламжиллаа.

2.Ханхонгор сумын Хан-Уул, Нарийн хярын хэц орчмын 111.012 га талбайг аймаг дундын бэлчээрийн зориулалтаар 30 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан.

3.Алтан уул орчмын газрыг аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар 30 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан.

4.Сэврэй сумын Сайншанд баг-Гялааны тал -30 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан.

5.Өмнөд говийн усны судалгаа, шинжилгээний төвийн техник эдийн засгийн үндэслэлд тулгуурлан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бүтцэд “Усны нөөц, ашиглалт, хяналт, шинжилгээний нэгж” байгуулж ажиллахыг чиглэл болголоо.

ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР

1.Өмнөговь аймгийн урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Өмнөговь аймгийн хөгжлийн хөтөлбөр-2030”-ийг баталсан.

2.Гурвантэс сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

3.Өмнөговь аймгийн худалдааны төв захын үйлдвэрлэгч, нийтийн ахуй үйлчилгээ эрхлэгч, малчдыг бүтээгдэхүүнээ борлуулах, үйлчилгээг явуулах ажлыг зохион байгуулалтаар хангах үүднээс “Худалдааны төв зах“ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгууллаа.

4.Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай ашиглалтын шаардлага хангахгүй 5 дугаар орон сууцыг буулган, дахин төлөвлөн барих шийдвэрлэлээ.

9.Өмнөговь аймгийн 2024 орон нутгийн төсвийг 1,446,156,965.6 төгрөгөөр баталж, улсын төсөвт 719,881,373.2 төгрөгийг төвлөрүүлнэ.