Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд тус аймгийн хэмжээнд хэрэгжиж буй барилга байгууламжийн ажлуудад захиалагчийн хяналтыг илүү үр дүнтэй, нэгдсэн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх, салбарын бодлого, норм нормативын баримт бичгийг боловсронгуй болгох, барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд хамтран ажиллах юм байна.
Мөн зураг төслийн магадлал, лабораторийн үйл ажиллагааг сайжруулах, судалгаа, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, орон нутагт ажиллаж буй инженер, техникийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулахаар тусгажээ.