Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Дотоодын цэргийн 810 дугаар ангийн 72 айлын орон сууцны нээлт болж, холбогдох байгууллагуудын удирдлага төлөөллүүд оролцлоо.
Эрдэнэс Тавантолгой ХК-ийг 2021 оны наймдугаар сард нийгэм, улс төр, эдийн засгийн өндөр ач холбогдол бүхий улсын онц чухал объект, байгууллага хэмээн тодорхойлж, хамгаалалтыг сайжруулах зорилгоор Дотоодын цэргийн 810 дугаар ангийг байгуулсан билээ.
Тиймээс алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 72 айлын, 3 блок бүхий бүтээн байгуулалтыг эхлүүлж эхний ээлжийн 24 айлын орон сууцыг хүлээлгэн өгч, албан ёсоор нээлтээ хийж байна.