Өмнөговь аймаг эрүүл мэндийн салбарын хөгжил, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулахад онцгой анхааран, бодлогоор дэмжин ажилладаг билээ. Энэ хүрээнд орон нутгийн нийт төсвийн 30 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмч, ажилтнуудын ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр бодитой арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлж байна.
Тус баярын өдрийг тохиолдуулан аймаг, орон нутагтаа үр бүтээлтэй, хариуцлагатай ажиллаж, эрүүл мэндийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулсан эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдад салбарын шагналыг гардууллаа.

