Улсын хэмжээнд өрнөж буй “Найз байя” аяны хүрээнд тус аймгийн Засаг даргын ивээл дор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд үе тэнгийн дээрэлхэлт, цахим гадуурхалтын эсрэг “ВСOOL” аяныг эхлүүлж байна.
Сүүлийн жилүүдэд үе тэнгийн дээрэлхэлт, цахим гадуурхалт нь зөвхөн сурагчдын хүрээнд хязгаарлагдахгүй, нийгмийн өргөн хүрээг хамарсан чухал асуудал болоод байна.
Аяны хүрээнд аймаг, орон нутгийн удирдлагууд, боловсролын байгууллагууд, багш, нийгмийн ажилтнууд, эцэг эхчүүд хамтран оролцож, хүүхэд бүрт эерэг, аюулгүй, дэмжлэгтэй орчныг бүрдүүлэхэд чиглэн ажиллах юм. Ялангуяа сургуулийн удирдлага, анги даасан багш, сурагчдын зөвлөл, эцэг эхийн идэвхтэй оролцоо нь аяны үр дүнд чухал нөлөө үзүүлэх ач холбогдолтой.
