Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй-Өмнөговь” хөтөлбөрийн “Говийн ирээдүй–Хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд уламжлал болон зохион байгуулагддаг “Говийн Жонон” хүүхдийн бүжгийн наадам 35 дахь жилдээ тус аймагт зохион байгуулагдаж байна.
1991 онд Өмнөговь аймагт хүүхэд, багачуудын дунд бүжгийн урлагийг түгээн дэлгэрүүлэх, авьяас чадварыг нээн илрүүлэх зорилгоор зохион байгуулагдаж эхэлсэн тус наадам нь одоо говийн бүсийн хэмжээнд өргөжин тэлж, гурав дахь жилдээ бүсийн наадам болж өргөжин тэлж байна.
Энэ жилийн наадамд Дорноговь, Дундговь, Дорнод, Өмнөговь аймгийн нийт 39 багш, 58 хамтлагийн 1016 бүжигчин хүүхэд багачууд оролцож, авьяас чадвар, уран бүтээлээ сорин өрсөлдөж байгаа юм.
