Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Боловсролын газартай хамтран ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн суралцагчдад зориулсан “Мэргэжил сонголт – 2026” арга хэмжээг 03-р сарын 09–13-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус арга хэмжээ нь суралцагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, бодит ажлын орчинтой танилцуулах, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Үйл ажиллагааны хүрээнд мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаа, салбарын онцлог, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээний талаар мэдээлэл өгч, сэтгэл зүйчийн зөвлөгөө, танилцуулга арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.
