Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчдийг дэмжих зорилготой уул уурхайн нээлттэй өдөрлөг 5 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд тус аймагт зохион байгуулагдах гэж байна.
Өдөрлөгийн хүрээнд нээлттэй ажлын байрны танилцуулга, ажлын байранд бэлтгэх сургалт, зөвлөгөө, зочид, компаниудын удирдлагууд, хүний нөөцүүдийн уулзалт зэрэг олон талт арга хэмжээнүүд болох юм.
Энэхүү арга хэмжээ нь орон нутгийн иргэдэд ажлын байрны мэдээллийг нэг дороос авах, аж ахуйн нэгжүүдтэй шууд холбогдох, ур чадвараа нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой билээ.