Өмнөговь аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын салбарын ажилтнууд, аялал жуулчлалын холбоод, бизнес эрхлэгчдийн төлөөллүүд оролцсон нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр тус аймгийн Хөгжимт жүжгийн театрт зохион байгуулагдаж байна.
Зөвлөгөөнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, ЖАЙКА олон улсын байгууллага, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Соёлын өвийн үндэсний төв, Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэн зэрэг байгууллагын төлөөллүүд оролцон илтгэл танилцууллаа.
Энэ үеэр “ЖАЙКА” олон улсын байгууллагатай хамтран Өмнөговь аймаг нь олон улсын Green destination, Best tourism village зэрэглэлд хүрэх ажлыг зохион байгуулж байгаа талаар Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат мэдээлэл өглөө.

