Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөхийн санаачилгаар “Гамшигт тэсвэртэй орон нутаг – Аюулгүй амьдрах ухаан” сэдэвт сургалтын арга хэмжээг оюутан, сурагчдын дунд зохион байгуулж байна.
Сургалтад Онцгой байдлын салбарын төлөөлөл, бригадын генерал Б.Ууганбаяр оролцож, гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, аюул ослын үед зөв хариу үйлдэл үзүүлэх мэдлэг, мэдээллийг олгож байна.
Лекцийн хүрээнд өсвөр үе, залуучуудын хүмүүжил, зөв төлөвшил, хувь хүний хариуцлага, эх оронч үзэл зэрэг чухал сэдвүүдийг хөндөн, ухаарал, сургамж бүхий өгөөжтэй мэдээллийг хүргэлээ. Мөн залуусыг зөв хандлага, сахилга баттай, эх орондоо хайртай, нийгэмдээ эерэг нөлөө бүхий иргэн болон төлөвшихийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв.