Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ой, Монгол цэргийн өдрийг угтан Даланзадгад сумын 3 дугаар сургуулийн нэг танхимыг “Цэрэг-эх оронч хүмүүжлийн танхим” болгон тохижуулж, нээлтээ хийлээ.
Тус танхимыг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний 148 дугаар ангийн хамтын ажиллагааны хүрээнд тохижуулсан байна.
Цэрэг-эх оронч хүмүүжлийн танхим нь сурагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх, Төрийн цэргийн болон хууль сахиулах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын түүхэн уламжлал, үйл ажиллагааг танин мэдүүлэх цаашлаад сурагчдын мэргэжилээ сонгоход нь дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа юм.
