Хүн амын төвлөрөл ихтэй, уул уурхайн бүс нутаг болох Ханбогд суманд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар автомашины зогсоол, архив, эд мөрийн баримт хадгалах тусгай өрөө, хурлын болон алба хаагчдын бялдаржуулах танхим зэргийг цогцоор нь шийдсэн Цагдаагийн тасгийн шинэ байр ашиглалтад орлоо.
Сум, орон нутгийн удирдлагууд энэ үеэр уул уурхай, үйлдвэрлэл үйлчилгээ нэмэгдэж, хүн амын тоо улам өсөхийн зэрэгцээ бүс нутагт эрүү, хэв журмын нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед алба хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжирч, шинэ байр ашиглалтанд орж байгаа нь эерэг нөлөө үзүүлнэ гэж дүгнэсэн байна.
