Ням гариг 2026/08/02
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 476 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 436 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 412 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 396 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 364 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 364 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 496 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 424 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 344 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 436 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 372 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 640 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 380 удаа СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2026-04-02 13:46 GMT+8 | 320 удаа СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН “ХАМТЫН ХӨГЖИЛ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА2026-03-30 13:44 GMT+8 | 308 удаа ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА2026-03-28 13:41 GMT+8 | 380 удаа “ГОВИЙН ЖОНОН-2026” ХҮҮХДИЙН БҮЖГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ2026-03-27 13:39 GMT+8 | 372 удаа ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2026-03-25 13:37 GMT+8 | 292 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО2026-03-21 13:36 GMT+8 | 364 удаа “ОЙ БА ЭДИЙН ЗАСАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-20 13:32 GMT+8 | 340 удаа ЦАГААН ХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА2026-03-15 13:22 GMT+8 | 3588 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2026-03-14 13:20 GMT+8 | 332 удаа ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА2026-03-13 13:18 GMT+8 | 292 удаа ШИНЭ “ОЮУТНЫ ХОТХОН”-ТОЙ БОЛЛОО2026-03-13 13:15 GMT+8 | 832 удаа ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧУУЛГАН2026-03-13 13:08 GMT+8 | 1612 удаа “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-12 13:06 GMT+8 | 344 удаа ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ДОХИО2026-03-12 13:05 GMT+8 | 364 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД БОЛНО2026-03-12 13:03 GMT+8 | 348 удаа СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-11 13:01 GMT+8 | 244 удаа ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖЛИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2026-03-11 13:00 GMT+8 | 324 удаа

ЦАГААН ХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА

НИЙТЭЛСЭН: 2026-03-15 13:22 GMT+8

Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнг Өмнөговь аймагт ажиллах үеэр УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж, аймгийн Засаг дарга Н.Энхбат хүлээн авч уулзлаа.

Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтын нүүрс тээвэр, уул уурхайг дагасан 22000 гаруй иргэд Цагаан хад суурьшлын бүсэд ажиллаж амьдарч байна. Эдгээр иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх шаардлага нэн тэргүүнд тавигддаг. Энэ хүрээнд аймгийн удирдлагууд суурьшлын бүсийг тосгоны статустай болгож эмнэлэг, сургууль, цэцэрлэг, цагдаа, онцгой байдал зэрэг төрийн байгууллагын үйлчилгээг иргэдэд хүргэх хүсэлтийг Засгийн газарт уламжилж ирсэн. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Цагаан хад суурьшлын бүсийг тосгон болгон эдгээр байгууллагыг байгуулахад цаг хугацаа шаардлагатай тул яаралтай Засгийн газрын тэргүүний үүрэг даалгаврын дагуу эмнэлэг байгуулах ажлыг нэн тэргүүнд эхлүүлэхээр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн манай аймагт ажиллаж эмнэлэг байгуулах газрыг тогтоох, нөхцөл байдалтай газар дээр нь ирж танилцаж байна.

Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн тогтоолоор 30-60 насны эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийг нэмэгдүүлсэн. Иймд тээврийн компани, аж ахуй нэгжүүд жолооч, ажилчдыг эрүүл мэндийн даатгалд хамруулах, эрүүл мэндийн төвүүд түр оршин суугчдыг бүртгэх ажлыг хэрэгжүүлснээр орон нутгийн эмнэлгийн байгууллагын ЭМД-ын сангийн санхүүжилт нэмэгдэн анхан шатны эрүүл мэндийн төв тогтвортой үйл ажиллагаа явуулах, тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжрах давуу талтайг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн онцгойлон ажил хэрэг болгох чиглэл өглөө.

Цаашлаад холын тээвэрт явж буй жолооч нарын хүнсний аюулгүй байдал, ариун цэврийн үйлчилгээ авах нөхцөлийг сайжруулах нэн шаардлагатай байгааг онцоллоо.

Аймгийн Засаг даргаас Цагаан хад суурьшлын бүсээс гадна Шивээ хүрэн боомтын Морин заг суурьшлын бүсэд ажиллаж амьдарч буй 12000 иргэнд төрийн үйлчилгээг хүргэхэд Засгийн газраас анхаарч ажиллах хүсэлтийг илэрхийллээ.