2026 оны 03-р сарын 11-нээс 03-р сарын 14 -ны өдрүүдэд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын албан хаагчдын дунд спортын бага наадам 38 дахь жилдээ, аймгийн Засаг даргын нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн аварга” шалгаруулах тэмцээн 17 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэхүү спортын бага наадам нь алба хаагчдын бие бялдар, сахилга бат, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ач холбогдолтой бөгөөд энэ удаагийн тэмцээнд 22 байгууллагын 800 гаруй тамирчид спортын 11 төрлөөр өрсөлдөж байна.
