Өмнөговь аймгийн Засаг даргын #Өсөлттэй_Өмнөговь хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУСГЗ, хөгжмийн зэмсэг урлаач П.Байгалжавын нэрэмжит “Эгшиглэнт хуур” морин хуурчдын Улсын уралдаан Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд 2 өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү уралдаан нь улсын хэмжээнд 2 дахь удаагаа, бүсийн хэмжээнд 7 дахь удаагаа, Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд анх удаа зохион байгуулагдсан билээ.
Тус уралдаанд Улаанбаатар хотоос 5, Увс-1, Говь-Алтай-1, Өвөрхангай-1, Сүхбаатар-1, Дорноговь-2, Өмнөговь аймгийн Даланзадгад- 5, Өмнөговь аймгийн Ханхонгор-1, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас 1 нийтдээ 19 сургалтын төвийн 137 оролцогч ур чадвараараа өрсөлдөн шилдгүүдээ тодрууллаа.
