Өмнөговь аймагт 2026 оны 4 дүгээр сарын 7-10-ны өдрүүдэд зохион байгуулагдах Нийгмийн ухааны улсын 28 дугаар олимпиадыг угтан нээлтийн арга хэмжээг зохион байгуулж, нийгмийн шинжлэх ухааны салбарын мэргэжлүүдийг танилцууллаа.
Арга хэмжээнд Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ухааны багш нар өөрсдийн судалгаа, бүтээлийн үзэсгэлэнг дэлгэн танилцуулж, ахлах ангийн “Нийгэм судлал” хичээлийг сонгон суралцаж буй сурагчдын мэдлэг, чадвар, авьяас, бүтээлч сэтгэлгээг дэмжих, сургалтын чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулсан юм.
Мөн сурагчдын идэвхтэй, бүтээлч оролцоог нэмэгдүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор салбарын мэргэжилтнүүдийн оролцоотой танилцуулга, хэлэлцүүлэг зохион байгуулагдав.
