Нийгмийн ухааны улсын олимпиад нь 2026 оны 04 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулагдахаар нээлтээ хийлээ.
Олимпиадад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс нийт 54 багш, 66 суралцагч оролцож, нийгмийн ухааны мэдлэг, сэтгэн бодох чадвараа сорин өрсөлдөх юм.
Энэхүү арга хэмжээ нь орон нутагт зохион байгуулагдаж буйгаар онцлог бөгөөд оролцогчид туршлага солилцох, харилцан суралцах, боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ач холбогдолтой юм.

