Өмнөговь аймаг дахь МУ-ын Хүний Гавьяат эмч Х.Шаравын нэрэмжит Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн 95 жилийн ойн хүрээнд “Нотолгоонд суурилсан анагаах ухаан, эрүүл мэндийн тогтвортой хөгжил” сэдэвт Говийн бүсийн анхдугаар эрдэм шинжилгээний чуулган Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулагдаж байна.
Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд "Нотолгоонд суурилсан анагаах ухаан эрүүл мэндийн тогтвортой хөгжил" эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан зарласан бөгөөд Өмнөговь, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Орхон, Төв аймаг болон Улаанбаатар хотоос нийт 454 судлаачийн 104 эрдэм шинжилгээний бүтээл ирж, өөрсдийн нотолгоонд суурилсан судалгааны үр дүнг танилцуулж байгаа юм.
Энэхүү хурал нь зөвхөн шинжлэх ухааны мэдлэгийг солилцох төдийгүй бүс нутгийн эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, орон нутгийн хүн амын эрүүл мэндийн онцлогт тохирсон бодлого, арга хэмжээг боловсруулахад чухал ач холбогдолтой юм.