УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы санаачилгаар “Эрүүл энхийн үйлстэн” арга хэмжээ анх удаа Өмнөговь аймагт зохион байгуулагдаж байна. Өмнө нь 3 удаа Дорноговь аймагт зохион байгуулагдаж байсан бол энэ удаа бүсийн хэмжээнд, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн эрүүл мэндийн салбарын ажилтнууд оролцож байгаа юм.
Эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлж буй технологи, эмч эмнэлгийн ажилтнуудын ур чадвар, үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл зэрэг олон шалгуурыг харгалзан шилдэг баг хамт олныг шалгаруулж шагнаж урамшууллаа.
Арга хэмжээнд УИХ-ын гишүүн ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Н.Энхбат нар оролцлоо.
