Өмнөговь аймаг орон нутгийн төсвийн 4,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Даланзадгад суманд 200 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгийн барилгыг барьж ашиглалтад оруулж нээлтийн арга хэмжээ боллоо.
Даланзадгад сумын 13 дахь цэцэрлэг болон үүд хаалгаа нээж буй 35-р цэцэрлэг нь 27 багш, ажилтан, 170 хүүхэдтэй сургуулийн өмнөх боловсролын сургалтыг явуулж байна.
Сургалтын хэрэглэгдэхүүн, сурах орчныг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тохижуулан хүүхэд багачуудын ая тухтай амрах, сурах нөхцөлийг бүрдүүлээд байна.
Цэцэрлэг, сургуулийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2026 онд Даланзадгад суманд дахин 2 цэцэрлэг шинээр ашиглалтад орно гэв.
