Сүүлийн жилүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд хүнсний ногоо тариалалт нэмэгдэхийн хирээр орон нутгаас иргэдэд хамтран нэгдсэн талбайд ногоо тариалах боломжийг бий болгож, сургалт хамруулах, тоног төхөөөрмжийн дэмжлэг үзүүлж байгаа билээ.
Энэ удаа Даланзадгад сумын Засаг даргын үйл ажиллагааны “Даланзадгадад үйлдвэрлэв” дэд хөтөлбөрийн хүрээнд Хаяа гол, Далангийн гол, Хүлэмж эрхлэгчдийн холбоо, ДЗ-агропаркийн газар тариалан эрхлэгчдэд хөрс сийрүүлэгч культиваторыг гардуулан өглөө. Хөрс сийрүүлэгч культиватор нь хөрсийг агааржуулах, хөрсний чийг, агаарын тэнцвэрийг хангах, хөрсний механик бүтцийг сайжруулах, гар ажиллагааг хөнгөвчлөх гэх мэт ашиг тус ихтэй төхөөрөмж юм.