Өмнөговь аймгийн Даланзадгад хотын Засаг дарга Х.Батболд 10 дугаар сарын 29-31 ний өдрүүдэд Япон улсад айлчилж, Даланзадгад хот, Күнитачи хоттой ах дүү хотын харилцааг эхлүүлж хотын дарга Нагами Казуотой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Күнитачи хотын хувьд иргэддээ хамгийн ээлтэй хот гэгддэг бөгөөд хотууд боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, хог хаягдлын менежментийн чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.