Орон нутагт нягтлан бодогч, санхүүгийн чиглэлээр дутагдалтай байгаа хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн ЗДТГ, Мандах их сургуультай хамтран нягтлан бодох бүртгэлийн бакалаврын ангийн эчнээ сургалтыг Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод эхлүүллээ. Эхний ээлжинд сумдын нягтлан бодогч нарыг бэлтгэх зорилгоор элсэлт авч, сургалтын төлбөрийг орон нутгаас 100 хувь хариуцаж суралцаж төгсөөд орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллахаар Эчнээ сургалт нь 2 жилийн хугацаанд танхим болон цахим хосолсон хэлбэрээр хичээллэх ажээ.