Даланзадгад хотын захирагчийн ажлын алба “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан Даланзадгад хотын үдэлт-угталтын хаалга хүртэлх засмал зам дагуу 2000 ширхэг хайлаасны нөхөн суулгалтын ажил хийгдлээ. Тус алба аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран нийтийг хамарсан ажилд түр ажлын байраар хангах төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 198 хүнийг түр ажлын байраар ханган цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг, тохижилт, нийтийн эзэмшлийн талбайн мод тарих, хэлбэржүүлэх, цэцэг үрслүүлэх, үр түүх, цэцэрлэгжүүлэлтийн зэрэг ажилд чиглэлээр гэх мэт олон талт ажлуудыг зо