Өмнөговь аймаг, Оюутолгой ХХК хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 2015 онд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” байгуулагдан Өмнөговь аймгийн хөгжил бүтээн байгуулалтанд жил бүр 5 сая ам долларыг зарцуулдаг билээ. Тус сангийн хөрөнгө оруулалтаар Өмнөговь аймгийн эрүүл мэндийн салбарт 15.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд 2016 онд Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд, 2019 онд Мандал-Овоо суманд тус бүр 10 ортой эрүүл мэндийн төвийн барилга барих төслийг санхүүжүүлэн ашиглалтад оруулсан байна. Энэхүү ажлын үргэлжлэл болгон 3.9 тэрбум төгрөгөөр санхүүжилтээр Цогт-Овоо сумын эрүүл мэндийн төвийн барилга баригдаж ашиглалтанд орлоо.
Уг барилга нь 2 давхар, 15 ортой эмнэлгийн барилгаас гадна гражаас морг, ариутгал угаалгын туслах барилгуудаас бүрдэх ба төвийн цэвэр, бохир, дулааны шугамд холбогджээ. Төрөх болон мэс заслын өрөөнүүд нь орчин үеийн стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжөөр хангагдсан нь сумандаа жижиг хэмжээний мэс ажилбарыг хийх боломжтой болжээ.