.“Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд Оюу толгой компаний дэмжлэгээр Өмнөговь аймгийн баруун бүсэд Сэврэй суманд, зүүн бүсэд Цогт-овоо суманд сум дундын ой анги, мод үржүүлгийн газар байгуулагдахаар болсон билээ. Энэхүү мод үржүүлгийн газар нь заг үржүүлгийн талбай, сухай мөчрөөр үржүүлэх ил талбай, хайлаас жигд үрээр үржүүлэх ил талбай, байгалийн ургамал, жимс жимсгэнэ үржүүлэх талбай, хүлэмжийн хэсэг, худаг, усалгааны системтэй, оффис, ажилчдын байр, зоорь, бордооны агуулахтай цогцолбор байхаар төлөвлөгджээ. Цогт-овоо суманд баригдаж буй ойн анги буюу мод үржүүлгийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажлын явцтай сумын удирдлага, ИТХ-ын дэд бүтэц, Хөдөө аж ахуй, Байгаль орчин, Уул уурхайн хорооны гишүүд танилцлаа.
Бүтээн байгуулалтын ажил хийгдэхийн зэрэгцээ үр үрсэлгээний ажил эхэлсэн бөгөөд үрсэлгээний ажилд Цогт-Овоо сумын 30-50 хүн ажиллаж, 170 гаруй модны үрсэлгээг хийгээд байгаа ажээ. Цаашдаа жилдээ 200-500 үрсэлгээ бэлтгэж, сумдад нийлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд мөн 2 га талбайд тооройн төгөл байгуулахаар төлөвлөсөн байна.