Математикийн 60 дахь удаагийн олимпиадыг 2024 онд Өмнөговь аймгат зохион байгуулагдахаар болж Монголын Математикийн олимпиадын хорооноон тус хорооны хүндэт тугийг Өмнөговь аймгийн удирдлагуудад хүлээлгэж өгсөн билээ. Өмнөговь аймаг олимпиадын аяны 6 сарын 10 ны өдөр олимпиадын аяныг нээлтийг хийлээ. Өмнөговь аймагт аймаг, бүсийн математикийн олимпиад зохион байгуулагддаг төдийгүй МУ-ын Гавьяат багш М.Банзрагчийн нэрэмжит олимпиад нь чансаа өндөртэй олимпиадад тооцогддог.
Мөн Өмнөговь аймгийн хэмжээнд жил бүр нийт төгсөгчдийн 75-80 хувь математикийн хичээлээр элсэлтийн шалтгал өгч, математик хичээл суурилсан мэргэжлийг сонгодог гэсэн тоон үзүүлэлт байна. Аймгийн удирдлагын зүгээс математикийн хичээлийн сургалтын чанарыг сайжруулах, багш нарынхаа хөгжлийг дэмжих, хүүхэд залуучуудыг математик, байгалийн ухааны хичээлд дуртай болгох, үе үеийн математикчдынхаа түүхэн мөрөөдлийг биелүүлэхээр зорьж, УЛСЫН МАТЕМАТИКИЙН 60 ДУГААР ОЛИМПИАД-ыг 2024 онд Өмнөговь аймагтаа зохион байгуулахаар шийдвэрлэж, олимпиадын бэлтгэл ажлыг аян болгон бүх сум, дунд сургуулийн түвшинд зохион байгуулна гэдгээ нээлтийг үйл ажиллагааны үеэр мэдэгдлээ.