7 сарын 25 ны өдөр аймгийн ИТХ-ын зөвлөлийн ээлжит 10-р хуралдаан хуралдлаа. Энэхүү хуралдаанаар аймгийн ИТХ-ын 13 дугаар хуралдааны тов, хэлэлцэх асуудал болон ИТХ-ын хороодын хуралдааны товыг тогтоож, 2022 оны төсвийн гүйцэтгэл, 2023 оны төсвийн тодотгол, 2023 оны хөгжлийн төлөвлөгөөнд оруулах өөрчлөлт, Гурвантэс сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Даланзадгад сумын нутаг дэвсгэр дэх хот төлөвлөлөтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг газрыг чөлөөлөх, дахин төлөвлөх барилгажуулах төлөвлөлтийг заагийг тогтоох болон Нутгийн дэм хөтөлбөрт төрийн үйлчилгээний зарим байгууллагын албан хаагчдыг хамруулах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 13 дугаар хуралдааныг 8 дугаар сарын 9 ний Лхагва гаригт хуралдуулж, дээрх асуудлыг хэлэлцэн батлахаар болжээ.