Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд гарааны бизнесээ эхлүүлж байгаа залууст дэмжлэг олгох, орон нутагт хэрэгцээтэй, байгаль экологид ээлтэй, инновац шингээсэн, тогтвортой удаан хугацаанд үйл ажиллагаагаа явуулах төслүүдийг шалгаруулж дэмжлэг олгодог билээ. Энэ жилийн төслийн уралдаанд 14 төсөл шалгаруулж 5-15 сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг олгож батламжийг гардууллаа.