Лхагва гариг 2026/07/22
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 428 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 356 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 340 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 360 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 344 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 324 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 400 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 356 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 328 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 356 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 300 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 544 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 368 удаа СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2026-04-02 13:46 GMT+8 | 304 удаа СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН “ХАМТЫН ХӨГЖИЛ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА2026-03-30 13:44 GMT+8 | 280 удаа ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА2026-03-28 13:41 GMT+8 | 288 удаа “ГОВИЙН ЖОНОН-2026” ХҮҮХДИЙН БҮЖГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ2026-03-27 13:39 GMT+8 | 324 удаа ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2026-03-25 13:37 GMT+8 | 264 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО2026-03-21 13:36 GMT+8 | 280 удаа “ОЙ БА ЭДИЙН ЗАСАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-20 13:32 GMT+8 | 284 удаа ЦАГААН ХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА2026-03-15 13:22 GMT+8 | 3480 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2026-03-14 13:20 GMT+8 | 276 удаа ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА2026-03-13 13:18 GMT+8 | 264 удаа ШИНЭ “ОЮУТНЫ ХОТХОН”-ТОЙ БОЛЛОО2026-03-13 13:15 GMT+8 | 448 удаа ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧУУЛГАН2026-03-13 13:08 GMT+8 | 1548 удаа “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-12 13:06 GMT+8 | 272 удаа ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ДОХИО2026-03-12 13:05 GMT+8 | 288 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД БОЛНО2026-03-12 13:03 GMT+8 | 268 удаа СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-11 13:01 GMT+8 | 244 удаа ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖЛИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2026-03-11 13:00 GMT+8 | 268 удаа

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ Ц.ШАТАРЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

НИЙТЭЛСЭН: 2023-08-02 22:01 GMT+8

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Хөдөө аж ахуйн анхны гавъяат механикжуулагч Ц.Шатар агсаны  үр хүүхдүүдээс түүний мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүсэлт гаргасны дагуу  Өмнөговь аймгийн ИТХ-ын даргын 2022 оны 156 дугаар захирамжаар Хөдөлмөрийн баатар Ц.Шатарын  мэндэлсний 100 жилийн ойг 2023 онд тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Энэхүү шийдвэрийн дагуу аймгийн ИТХ, ЗДТГ, Хөдөлмөрийн баатар Ц.Шатарын үр хүүхдүүд хамтран  Хөдөлмөрийн баатар, анхны гавьяат механикжуулагч Ц.Шатарын мэндэлсний 100 жилийн ойг 2023 оны 7 сарын 22, 23 ны өдөр Даланзадгад хотод ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн арга хэмжээнд аймгийн төр захиргааны байгууллагын төлөөлөл, түүний үр хүүхдүүд, ахан дүүс, Шатар баатартай хамт ажиллаж байсан хүмүүс, хөдөө аж ахуйн салбарынхан уригдан оролцжээ. Энэ үеэр Шатар баатарын үр хүүхдүүд түүний ажил амьдралыг харуулсан “Шатар баатар” хэмээх баримтат кино, ном, түүний цээж барималыг бүтээсэн байна.

             

 Хөдөлмөрийн баатар Цэдэвийн Шатар нь 1923 онд  Өмнөговь аймгийн Хүрмэн суманд төрсөн  бөгөөд 1939 оноос Улаанбаатар хот дахь Хөдөө аж ахуйн техникумд суралцаж механикч мэргэжил эзэмшжээ. Тэрээр 1943 оноос Төв аймгийн Жаргалант, Өвөрхангай аймгийн Хархорин, Архангай аймгийн Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд механикч, ерөнхий механикчаар, 1980 оноос Өмнөговь аймгийн Ханхонгор сум дахь Хөдөө аж ахуйн механикжуулалт, цахилгаанжуулалтын эрдэм шинжилгээний станцын явуулын бригадын даргаар ажиллаж байжээ.  40 гаруй жил сангийн аж ахуйд хөдөө аж ахуйн машин, механизмуудын бүрэн бүтэн байдал, хэвийн жигд ажиллагааг хангах ажлыг хариуцан ажилласаны сацуу олон шинэ бүтээл, оновчтой технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлсний дотор трактор, комбайны 140 гаруй төрлийн сэлбэг хэрэгслийг Хархорины сангийн  аж ахуйн засварын цехэд үйлдвэрлэж,  монгол улсын бүх сангийн аж ахуйд нийлүүлэх ажлыг хийж хэрэгжүүлсэн гавьяатай хүн юм. Тэрээр 1962 онд Өвөрхангай аймгийн Хархорины сангийн аж ахуйн засварын механикаар ажиллаж байхдаа буюу 39 насандаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг хүртсэн бол 1974 онд Хөдөө аж ахуйн гавьяат механикжуулагч цолыг хүртжээ. Мөн Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын их хуралд төлөөлөгчөөр оролцож, Намын Төв Хорооны орлогч гишүүнээр сонгогдон ажиллаж байсан эрхэм билээ.

Ц.Шатар нь Монгол оронд атар газар эзэмших, сангийн аж ахуйг байгуулах суурийг тавьж, газар тариалан, сангийн аж ахуйг  хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн гавьяатан төдийгүй говь нутагт усалгаатай газар тариаланг хөгжүүлж, малчдын хөдөлмөрийг хөнгөвчилж, олон шинэ техник, технологийг санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь одоо ч хөдөө аж ахуйн салбарт ашиглагдаж байна.  Түүний үр хүүхдүүд аавынхаа мэндэлсний 100 жилийн ойд зориулан бүтээсэн “Шатар баатар” номыг аймгийн удирдлага болон төвийн номын сан, түүний цээж барималыг аймгийн музейд дурсгал болгон  өгсөн бөгөөд энэ үеэр уг номын зохиолч Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч О.Энхжавхлан  “Шатар баатар” -ын өөрийнх нь 200 гаруй тэмдэглэлийн дэвтэр, баримт бичиг, хэвлэлд нийтлэгдсэн ярилцлага, сурвалжлагад тулгуурлан гайхамшигт түүхэн хүмүүний алдар гавьяаг мөнхөлсөн номон суварга босгосноо номын нээлтийн үеэр танилцууллаа.