Даланзадгад сумын хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд 6 сургуульд 6570 сурагч, 10 цэцэрлэгт 2456 хүүхэд суралцахаар бүртгэгдээд байгаа бөгөөд үүнээс 1-р ангид 765 сурагч шинээр элсэн орж байгаа юм. Даланзадгад сумын ИТХ, сумын удирдлагаас боловсролын салбарын үйл ажиллагааг дэмжин энэ жил 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийж хичээлийн шинэ жилийг угтаж байна
Энэ хөрөнгө оруулалтын хүрээнд
1, 7-р сургуульд гадаад хэлний линкфоны танхим,
2-р сургуулийн технологийн танхим
4-р сургуулийн урлагийн заалны тоног төхөөрөмж
23-р цэцэрлэгт хэрэглэгдэхүүн
10 цэцэрлэгт тоглоом
25-р цэцэрлэгт дэвсгэр, гадна хашаа
4-р сургуулийн гадна биеийн тамирын талбайн тохижилтын ажлууд хийгджээ