Бямба гариг 2024/04/27
Доллар 0.00
Улаанбаатар0 C
DZ CUP-2023” ӨСВӨР ҮЕИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2023-12-08 14:45 GMT+8 | 332 удаа ДАЛАНЗАДГАД СУМЫН АХМАДУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-12-04 14:20 GMT+8 | 324 удаа “СУРАГЧ СОЛИЛЦОО” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА.2023-11-17 14:38 GMT+8 | 300 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТ-ОВОО СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО2023-11-11 13:46 GMT+8 | 660 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОТОРЧИД ДОЛООН АЙМГИЙН НУТАГТ ОТОРЛОЖ БАЙНА.2023-11-11 13:29 GMT+8 | 248 удаа “ШҮД УГААЛТЫН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:26 GMT+8 | 280 удаа “ЭРЭГТЭЙЧҮҮД БА ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:15 GMT+8 | 284 удаа ДАЛАНЗАДГАД ХОТ, ЯПОН УЛСЫН КҮНИТАЧИ ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО2023-11-11 13:13 GMT+8 | 584 удаа 2000 ШИРХЭГ ХАЙЛААСНЫ НӨХӨН СУУЛГАЛТ ХИЙЛЭЭ2023-11-11 13:08 GMT+8 | 296 удаа САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ЭЧНЭЭ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.2023-11-11 13:07 GMT+8 | 296 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-11-11 13:04 GMT+8 | 252 удаа ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАЛАА.2023-11-11 12:57 GMT+8 | 280 удаа 1-Р ОРОН СУУЦНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИЛГЫН АЖИЛ 80 ХУВЬД ХҮРЛЭЭ2023-09-27 09:45 GMT+8 | 452 удаа ИРГЭД 20 МЯНГАН СУУЛГАЦ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛНЭ2023-09-27 09:22 GMT+8 | 568 удаа ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИД САР БҮР 610 МЯНГАН ТӨГРӨГИЙН НЭМЭГДЭЛ ЦАЛИН АВНА2023-09-26 20:26 GMT+8 | 416 удаа ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВСАН СУРАГЧ, БАГШ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ2023-08-12 22:30 GMT+8 | 456 удаа Шилдэг оюутанууд Минск хотын Их сургуульд суралцахаар болжээ.2023-08-12 22:26 GMT+8 | 1152 удаа “БУМБАРДАЙ” ХҮҮХДИЙН ЗУНЫ ЭЛСНИЙ СУВИЛАЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА.2023-08-12 22:25 GMT+8 | 584 удаа Сум дундын ойн ангийн бүтээн байгуулалт өрнөж байна.2023-08-12 22:20 GMT+8 | 828 удаа  БАЯСАХ БАГТ АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА ХИЙГДЛЭЭ.2023-08-12 22:19 GMT+8 | 804 удаа ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ НЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА.2023-08-12 22:18 GMT+8 | 464 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-08-12 22:06 GMT+8 | 468 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ 2022 ОНЫ АЖИЛ ҮЙЛСЭЭРЭЭ МАНЛАЙЛЖ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМГААР ШАЛГАРЛАА2023-08-12 21:56 GMT+8 | 484 удаа АНХНЫ САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ АХМАД Д.ОДХҮҮ ХҮРТЛЭЭ2023-08-12 21:49 GMT+8 | 688 удаа МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ Ц.ШАТАРЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.2023-08-02 22:01 GMT+8 | 1112 удаа ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.2023-08-01 21:58 GMT+8 | 428 удаа УДАМ ЗАЛГАСАН ЗАЛУУ МАЛЧДЫГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА.2023-06-21 20:25 GMT+8 | 536 удаа ЗАЛУУСЫГ ГАРААНЫ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ.2023-06-21 20:24 GMT+8 | 680 удаа МАТЕМАТИКИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛНО2023-06-21 20:19 GMT+8 | 720 удаа ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-06-21 20:17 GMT+8 | 584 удаа

ЗӨГИЙ ОЛЗОО  ГЭРТЭЭ АВЧИРДАГ ШИГ........

НИЙТЭЛСЭН: 2019-09-09 00:37 GMT+8

Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд олон дэд хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж үр дүнгээ өгч байгаагийн нэг нь ЗӨГИЙН ҮҮР хөтөлбөр юм. Нэрийг нь сонсоод олон хүн эргэлзэж, гайхдаг зарим нэг нь гадаад явуулдаг хөтөлбөр төдийгүйгээр  ойлгодог нь  нууц биш.

Зав чөлөөгүй ажиллаж, суусан газраасаа шороо атган, урагш тэмүүлж байдаг хүмүүсийг бид “ажилч зөгий шиг” гэдэг. Яагаад гэвэл зөгий гэдэг амьтан үр удмаа төрүүлж, өсгөх байр савыг зогсоо зайгүй бэлдэж, цэцэгний тоос хүртээн, амтат балыг цуглуулдаг ач тустай, бас ажилсаг амьтан.

Зөгий насан туршдаа маш бага буюу цайны халбаганы ердөө 1/12-тэй тэнцэх зөгийн бал үйлдвэрлэдэг байна. Жишээлбэл 350 грамм зөгийн бал гаргахын  тулд 300 зөгий насанд туршдаа өдөржингөө хөдөлмөрлөдөг гэсэн үг. Зөгий нь үүрнээс 2-3 км-ийн радиуст нектар ялгаруулдаг. Хол явж хэрэгтэй зүйлээ олж, олзоо гэртээ авчирдаг ажээ.  Эрхэм уншигч та бүхэн энэ бүхнийг уншаад  Зөгийн үүр хөтөлбөрийн зорилго, утга учрыг ойлгох буй за.

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар  дэлхийн нэр хүндтэй сургуулийн нэг Калифорний их сургуулийн төгсөгч. Тэрээр өндөр хөгжилтэй оронд сурч амьдарч байхдаа, эрдэмтэн багш нараас их сонсож мэдэх бүртээ олон олон залууст ийм боломж олдож, тэд сурсан мэдснээ нутгийхаа хөгжилд зориулаасай, хөгжилтэй орнуудын  хүний төлөө гэсэн сайхан бүхнийг нутагтаа  бий болгохыг мөрөөддөг байсан тухайгаа болон  улмаар нутгийнхаа залуучууд, хийж бүтээхийн зорин хөдөлмөрлөж яваа олон олон хүмүүсээ гадаад улс оронд сургаж, дадлагажуулахыг зорьж “Зөгийн үүр” хөтөлбөрийг санаачилсан  тухайгаа нэгэн ярилцлагандаа дурьджээ.

                 

Түүний санаачилсан “Зөгийн үүр” хөтөлбөр хэрэгжээд 2 жилийг ардаа орхиж. Хэрэгжиж эхэлснээс  хойш өнөөг хүртэл Өмнөговь аймгийн салбар бүрийн төлөөлөл 700 гаруй иргэн энэхүү хөтөлбөрт хамрагдаж хилийн дээс алхжээ. Тэд аялах гэж зугаалах гэж явсангүй харин мэдлэг боловсролоо дээшлүүлж, туршлага судлаж ёстой зөгий шиг хэрэгтэй бүхнээ олоод гэртээ ирцгээдэг аж.  Энэ хөтөлбөрт эгэл жирийн малчид, ногоочид, төрийн албан хаагчид, эмч, сувилагч, багш, бизнес эрхлэгчдийн төлөөлөл гээд  700 гаруй хүн хамрагдаж, Орос, Хятад, Солонгос, Америк, Филиппин, Энэтхэг, Гүрж, Тайвань, Итали, БНСВУ, Герман, Сингапур, Беларусь, Тайланд зэрэг улсын сайн туршлагыг судалж ирсэн байна. 

Бас нэгэн зүйл гэвэл залуу хүн  бүр гадаадын их, дээд сургуульд сурахыг хүсч мөрөөддөг ч гэлээ санхүүгийн байдлаас шалтгаалан хүсэл мөрөөдөлдөө хүрч чаддаггүй.  Тэгвэл Зөгийн үүр хөтөлбөрийн хүрээнд  Өмнөговийн 20 гаруй залуучууд 100 хувийн тэтгэлэгтэйгээр Тайвань улсад магистрийн зэрэг хамгаалахаар суралцаж байна. Энэ бол эхлэл цаашдаа олон олон залуусын сурах хүсэл мөрөөдлийг дэмжиж ажиллана, харин залуучууд төгсөөд нутаг орондоо тогтвор суурьшилтай ажиллаж нутгийнхаа хөгжлийн түүчээ нь болж ажиллах нь ёстой гэдгийг хөтөлбөрийг санаачлагч Н.Наранбаатар онцолж байна.

Та бид  бүгд л гадаад улс оронд очоод хөгжил, дэвшил сайхан бүхнийг биширч эх орноо, өсч төрсөн нутгаа ийм сайхан болгох гэсэн бодол мөрөөдөл тээсээр ирдэг. Гадны улс орныхоны  сайхан бүхнээ хэрхэн бүтээж бий болгосон, хөгжил дэвшлийн сайн туршлагыг судлаж, түүнийгээ ажил амьдралдаа  хэрэгжүүлэх нь ховор.

Харин Зөгийн үүр хөтөлбөр  мэргэжил, салбар, салбараар зорилго чиглэлтэйгээр туршлага судлуулж,  түүнийгээ ажил хэрэг болгож буйгаараа онцлог аж. Алс хол явж олсон олз омгоо гэртээ авчирдаг ажилсаг зөгийг билигдсэн  ЗӨГИЙН ҮҮР хөтөлбөр олон зуун хүмүүсийг  холын холоос арвин их мэдлэг, туршлага бүхнийг тээж эх нутагтаа ажиллах олон боломжийг олгосон нь үр өгөөжөө өгч эхэлж байна.   Жишээлбэл: Өмнөговь аймаг 2019 оны элсэлтийн ерөнхий шалгалтын нэгдсэн дүнгээр улсдаа тэргүүлж, тэр дундаа англи хэлний хичээлээрээ нэгдүгээр байрт эрэмблэгджээ. Шавийн эрдэм багшаас гэдэг энэ бол Өмнөговийн   англи хэлний бүх багш нар нь Зөгийн үүр хөтөлбөрт хамрагдаж, гадаадад мэдлэг мэргэжлээ дээшлүүлсний үр дүн мөнөөс мөн.

 Өмнөговь аймаг 65 мянган хүн амтай, уул уурхайн салбар  эрчимтэй  хөгжиж буй аймаг.Дэд бүтцийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт бол хөрөнгө мөнгө байвал шийдэж болох асуудал. Харин Өмнө ухаад дуусдаг уул уурхайгаас илүү хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, эрүүл мэнд, боловсролын  салбараа  хөгжүүлэхэд мэргэжилтэй боловсон хүчнээ бэлтгэх, чадавхжуулах, бусад орны тэргүүн туршлагыг  нутагшуулах нь юу юунаас чухал гэдгийг олж харсан  зөв бодлого хэрэгжиж буйд талархнам.