Сүүлийн жилүүдэд Даланзадгад суманд газар тариалан эрхлэх тэр дундаа хүнсний ногоо тариалалт ихээр нэмэгдэж байгаа хэдий ч хүнсний ногоо хадгалах боломжгүй учир ногоочдын хөдөлмөр багаар үнэлэгдэх нь бий.
Аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс иргэдээ дөрвөн улирлын турш эрүүл баталгаатай хүнсний ногоогоор хангах, ногоочдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх үүднээс орон нутгийн төсвийн хөрөнгөөр 200 тонн ногоо хадгалах хүчин чадалтай зоорийг барьж ашиглалтанд орууллаа. Хүнсний ногоог хадгалах зоорьтой болсноор Өмнөговьчууд говийнхоо шимт хөрсөнд тариалсан хүнсний ногоог 4 улирлын турш хүнсэндээ хэрэглэх боломжтой бөгөөд ногоочид, тариаланчид ургац ногоогоо хадгалж өвлийн улиралд борлуулах боломж бүрдэж байгаа юм.